БНСУ хууль бус цагаач ажилчдыг албадан гаргах ажиллагаагаа эрчимжүүлжээ

 

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийн талаар мэдээлэл хийжээ.

   Уг мэдээлэлд “Өмнөд Солонгос Улсад 2016 оны 12-р сарын байдлаар 2 сая 140 мянган гадаадын иргэн хууль бусаар амьдарч байсан. Хууль зүйн яам 2018 онд Пёнгчанг хотод Өвлийн олимп зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан хууль бусаар амьдарч байгаа иргэдийн тоог жил бүр дунджаар 10%-иар багасгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний үр дүнд хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо 2016 оны 12-р сарын 31-ний байдлаар 2 сая 90-н мянга болж, тавин мянгаар буурсан. Харин 2018 оны 12-р сар гэхэд 1 сая 990-н мянга болж буурах ба бид тэдгээр иргэдийг эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авч байгаа” гэж дурджээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …