“Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс”-ийг өнөөдөр зарлалаа. Монгол Улс 2012 онд 36 оноогоор 94-р байр, 2013 онд 38 оноогоор ,2014 онд 39 оноогоор 80 байр, 2015 онд 165 орноос 39 оноогоор 72-р байрт орж байсан бол харин энэ удаад 176 орноос 87 дугаарт 38 оноогоор орж 15 байраар ухарсан үзүүлэлтэй гарчээ.
Харин манай хойд хөрш болох ОХУ 131 дугаар байранд 29 оноогоор орсон бол өмнөд хөрш БНХАУ-д 79-р дугаар байранд 40 оноогоор тус тус оржээ.
Харин авлигын төсөөллийн индексээр Шинэ Зеланд, Финланд, Швед улсууд эхний гурван байранд 88,89,90 оноогоор тус тус оржээ.
Г.Нараа