Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгслөө

 

Монгол Улсын нэрийг Сумогийн дэвжээнд гаргаж, эр бяр, хурц барилдаанаараа Монгол түмний бахархал болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр цусны хорт хавдар өвчний улмаас өнгөрсөн оны наймдугаар сард зодог тайлсан юм. 2002 онд Арлын орны мэргэжлийн сумогийн дэвжээнд хөл тавьсан Токитэнкү зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм. Токитэнкү А.Хүчитбаатар агсны ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …