Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэг, хоёр, гуравдугаар газар, тус газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн нохойт эргүүл, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлүүдтэй хамтран өдөрт нийт 307 чиглэлд 600 гаруй алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Алба хаагчид нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш 7 хоногийн хугацаанд 21 гэмт хэргийг илрүүлж, 5 гэмт хэргийг таслан зогсоож, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 403 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 1065 зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.
2017 оны 01 дугаар сарын 23-ний өдрөөс 2017 оны 01 дугаар сарын 29-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14184 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13881 нэгж буюу -49.4 хувиар, 503 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 385 нэгж буюу -43.3 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна.