Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэхээр тусгагдсан байдаг.
Сүүлийн 3 жилийн дундажаар 464,145 жуулчин манай оронд ирснээс Монгол оронд чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, алжаал тайлахаар ирсэн жуулчид 69,6 хувийг эзэлж байна.
Дээрх жуулчдын Монгол оронд аялагчдийн аялалын нөхцөл, үзмэр үйлчилгээний талаар өгсөн үнэлгээгээр нүүдлийн соёл, ахуй, зан заншилд 43,7%, нутгийн иргэдийн найрсаг байдал 40,2%, тур операторын үйлчилгээ 31,4%, хөтчийн үйлчилгээ 30,8% -ийн сэтгэл ханамжтай байсан гэсэн үнэлгээг өгсөн байна.
Иймд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/297 дугаар тушаалаар ажлын хэсэг гарч төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, улсын болон орон нутгийн чанартай музейнүүдын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 54 дүгээр тушаалын 3 дугаар заалтын хэрэгжилтийг хангаж, гадаад, дотоодын иргэн, жуулчдад ялгаваргүй үнийн тарифаар үйлчилж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийлээ.
2003 оны 54 дүгээр тушаалыг танилцуулбал:
2003 онд тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байсан А.Цанжид Монгол Улсын Засгийн Газраас 2003 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагуудын үзвэр, үйлчилгээний жишиг тарифийг 54 дүгээр тоот тушаалаар баталсан байдаг юм. Үүнд:
д/д | Байгууллга | Насанд хүрэгчид | Хүүхэд |
1 | Эрдмийн театр, чуулга | 5000-8000 төг | 1000-3000 төг |
2 | Улсын цирк, филармони | 5000-8000 төг | 500-1000 төг |
3 | Улсын хүүхэлдэйн театр | 1000-3000 төг | 500-1000 төг |
4 | Улсын музей, галерей | 1000-2500 төг | 100-500 төг |
Гэвч “Үйлчилгээний тариф тогтоох тухай” уг тушаал гараад өдгөө 10 жил болж байгаа хэдий ч гаргасан тушаал, шийдвэрийн биелэлтэндээ хяналт тавих тогтолцоо сул байснаас төрийн өмчийн соёл урлагийн байгууллагууд гадаад, дотоодын иргэн, жуулчдад баталсан тушаалын дагуу нэг үнээр, үнийн ялгаваргүйгээр үйлчилээгүй байгаа юм.
2003-2013 онд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд, улс, орон нутгийн чанартай музейн үзвэрийн тасалбарын үнийн өөрчлөлтийг судлан дүнг нэгтгэн гаргахад:
Төвийн мэргэжлийн урлагийн 5 театр, чуулгаас 1 байгуулага 9000 төгрөг, улсын чанартай 9 музейнээс 3 музей 500-1500 төгрөг, орон нутгийн 22 театр, чуулгаас 2 театр, чуулга 2000-10,000 төгрөг, 24 музейнээс 21 музей 1000- 3000 төгрөгийн ялгавартай үнээр гадаадын иргэн, жуулчдад үйлчилж ирсэн байна.
Шалгалтад хамрагдсан тус яамны харъяа байгууллагуудаас Монголын Театрын музей, Чойжин ламын сүм музей, Хархорин музей үнийн ялгавартай тарифаар үйлчилсэн тул Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны Б/314 тушаалаар дээрх байгуулллагын дарга нарт сануулах сахилгын шийдтгэл ноогдуулаад байна.
Мөн орон нутгийн мэргэжлийн урлагийн зарим байгууллага, ихэнх музейнүүд ялгавартай үнийн тарифаар үйлчилж байгаа тул аймгуудын Засаг дарга нарт энэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг хүргүүлэх гэж байна.
Түүнчлэн соёл, урлагийн байгууллагуудын үзвэрийн үнийн тарифийн ялгааг арилгах чиглэлээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/315 дугаар тушаалаар төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллагуудын захирал нарт гадаад, дотоодын жуулчдад үнийн ялгаваргүй үйлчлэхийг үүрэг болгоод байна.
2003 оны 54 дүгээр тушаалын хавсралтаар баталсан жишиг үнийн тарифаас одоо мөрдөж байгаа хамгийн өндөр үнэ нь:
Мэргэжлийн урлагийн байгууллагад:
· Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
насанд хүрэгчид – 25.000 төг 3.2 дахин өндөр
хүүхэд – 6000 төг 2 дахин өндөр
· Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
насанд хүрэгчид – 15.000 төг 1.8 дахин өндөр
хүүхэд – 5000 төг 1.6 дахин өндөр
· Улсын драмын эрдмийн театр
насанд хүрэгчид – 30.000 төг 3.7 дахин өндөр
хүүхэд – 8000 төг 2.6 дахин өндөр
· Улсын филармони
насанд хүрэгчид – 30.000 төг 3.7 дахин өндөр
хүүхэд – 5000 төг 5 дахин өндөр
· Улсын хүүхэлдэйн театр
насанд хүрэгчид – 2500 төг
хүүхэд – 2500 төг 2.5 дахин өндөр
Улсын музейнүүдэд:
· Монголын үндэсний музей
насанд хүрэгчид – 30.000 төг 3.7 дахин өндөр
хүүхэд – 8000 төг 2.6 дахин өндөр
· Богд хааны ордон музей
насанд хүрэгчид – 5000 төг 2 дахин өндөр
хүүхэд – 1000 төг 2 дахин өндөр
· Байгалийн түүхийн музей
насанд хүрэгчид – 5000 төг 2 дахин өндөр
хүүхэд – 500 төг 2 дахин өндөр
· Чойжин ламын музей
насанд хүрэгчид – 5000 төг 2 дахин өндөр
хүүхэд – 500 төг 2 дахин өндөр
· Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей
насанд хүрэгчид – 5000 төг 2 дахин өндөр
хүүхэд – 600 төг 1.2 дахин өндөр
· Хархорум музей
насанд хүрэгчид – 5000 төг 2 дахин өндөр
хүүхэд – 1000 төг 2 дахин өндөр
· Монголын театрын музей
насанд хүрэгчид – 1500 төг
хүүхэд – 500 төг
· Монголын уран зургийн галарей
насанд хүрэгчид – 2000 төг
хүүхэд – 500 төг
· Үлэг гүрвэлийн музей
насанд хүрэгчид – 1000 төг
хүүхэд – 500 төг тус тус байна.
Орон нутгийн театр, чуулгын үзвэрийн үнийн тариф
№
|
Театр, чуулгын нэр | Дарга | Үзвэрийн үнэ | Тушаал шийдвэрийн он, сар өдөр, дугаар | ||
Гадаад | Дотоод | Хүүхэд | ||||
1 | Архангай аймгийн Хөгжимт драмын театр | Т.Мөнхбүрэн | 3000 | 1500 | ||
2 | Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр | Р.Өсерхан | 3000-5000 | 1500 | ||
3 | Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр | .Энхболд
|
3000-5000 | 2000 | 2004 дотоод журамд | |
4 | Баянхонгор хүүхдийн “Тэмүүжин” театр | Б.Ганчимэг | 2000-6000 | 1500-2500 | Дотоод журам
1500-20000 хүртэл хэлбэлзэнэ. |
|
5 | Булган аймгийн Хөгжимт драмын театр | Д.Алтангэрэл Алдармөнх | 3500 | 2000 | байхгүй | |
6 | Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай чуулга | Н.Жаргалсайхан | 5000 | 3000 | ||
7 | Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулга | Ц.Сүхбаатар | 5000-8000 | 3000 | ||
8 | Завхан аймгийн Хөгжимт драмын театр | Ш.Доржжүгдэр | 3000 | 1500 | Оюутан 1000 | |
9 | Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр | Батхуяг
|
6000-10000 | 3000-4000 | ||
10 | Дорнод аймгийн Хөгжимт драмын театр | Л.Наранхүү | 6000-8000 | 3000 | ||
11 | Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театр | Л.Эрдэнэбат | 3000 | 1500-3000 | 2003 оны сайдын тушаалаар | |
12 | Дундговь аймгийн Театр, киноны хүрээлэн | Д.Доржсүрэн | 4000-5000 | 1000-1500 | ||
13 | Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр | Д.Гомбосүрэн | – | |||
14 | Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр | Д.Түмэнжаргал | 5000-8000 | 1000-3000 | Дотоод журам | |
15 | Сүхбаатар аймгийн Хөгжимт драмын театр | Шинэхүү | 6000-8000 | 1500-2000 | УСЗ-с шийдвэр гардаг | |
16 | Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулга | Б.Нина | 5000 | 2000 | ||
17 | Төв аймгийн Хөгжимт драмын театр | Хишигбаяр | 8000-10000 | 3000-4000 | ||
18 | Орхон аймгийн Хүүхэлдэйн театр | Д.Бэхбилэг | 4000-5000 | 1500-3000 | ||
19 | Ховд аймгийн Хөгжимт драмын театр | М.Баатар | 5000 | 1500-2000 | ||
20
|
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр | Н.Сэржмятав | 20 доллар | 20,000 жуулчин
3000-4000 |
2000 | |
21 | Хэнтий “Хан Хэнтий” чуулга | Б.Авирмэд | 3000-5000 | 2000 | ||
22 | Увс аймгийн Хөгжимт драмын театр | Бямбажав | 5000-10,000 | 1000-2000 |
Орон нутгийн 21 аймгийн 22 театр чуулга хамрагдсанаас 2 театр, чуулга гадаадын иргэд жуулчдад 2000-10,000 төгрөгийн ялгавартай үнийн тарифаар үйлчилж байна.
ОРОН НУТГИЙН МУЗЕЙН ЗАХИРАЛ ҮЗВЭРИЙН ҮНЭ
№
|
Музей | Захирлын нэр | Үзвэрийн үнэ | Тушаал шийдвэрийн он, сар өдөр, дугаар | ||
Гадаад | Дотоод | Хүүхэд | ||||
1 | Архангай аймгийн музей | Б.Цэрэннадмид | 5000 | 2000 | 1000 | |
2 | Баян-Өлгий аймгийн музей | Айшагүл | 5000 | 1500 | 300-500 | |
3 | Баянхонгор аймгийн музей | Д.Маахүү | 2500 | 1000 | 300 | |
4 | Булган аймгийн музей | Д.Сэрээжав | 5000 | 2000 | 1000 | |
5 | Говь-Алтай аймгийн музей | Ц.Оюунзул | 3000 | 1500 | 500 | |
6 | Говьсүмбэр аймгийн музей | М.Бадамгарав | 2000 | 1000 | 500 | |
7 | Завхан аймгийн музей | Т.Ренчинванжил | 4000 | 2000 | 500-300 | |
8 | Дархан-Уул аймгийн музей | А.Болорсүх | 1000 | 1000 | 500-300 | |
9 | Дорнод аймгийн музей | Н.Энхбаяр | 5000 | 3000 | 500 | |
10 | Дорноговь аймгийн музей | З.Алтангэрэл | 4000 | 1500 | 300 | 2012-12-15 №А/09 |
11 | Дундговь аймгийн музей | М.Бямбажав | 2000 | 2000 | 200 | 0-6100
3-16 200 2003 оны тушаал |
12 | Өмнөговь аймгийн музей | Ц.Отгонтуяа | 2000 | 1000 | 300 |
|
13 | “Эрдэнэ зуу” музей | Н.Төмөрбаатар | 3500 | 2000 | Оюутан 1000
Хөгшид хүүхэд үнэгүй |
|
14 | Өвөрхангай аймгийн музей | Б.Баатар | ||||
15 | Сүхбаатар аймгийн музей | Ариндэлгэр | 5000 | 2000 | 500 | Дотоод журамд 2013-01-25
|
16 | Сэлэнгэ аймгийн музей | Л.Буянтогтох | 1000 | 1000 | 500 | Цэцэрлэг 200 |
17 | Төв аймгийн музей | Н.Дашлэгцэгмаа | 1000 | 500 | 200 | төв музейн |
2000 | 500 | 200 | Манзушир | |||
18 | Орхон аймгийн музей | А.Дүүрэн | ||||
19 | Ховд аймгийн Музей | Бямбасүрэн | 4000 | 1000 | 800 | |
20 | Хөвсгөл аймгийн Музей | Д.Бохьшарга | 3000 | 1500 | сурагч 500
цэцэрлэг 100 |
энгийн зураг авах 5000 |
21 | Хэнтий аймгийн Музей | Угсаатан | 3000 | 2000 | 300 | сая сольсон |
Орон нутаг | 3000 | 1500 | 300 | |||
22 | Увс аймгийн Музей | Б.Лхагвасүрэн | 3000 | 1000 | 300-500 |
Орон нутгийн 21 аймгийн 24 музей хамрагдсанаас 3 ялгаваргүй үнээр, бусад 21 музей 1000- 3000 төгрөгийн ялгавартай үнээр үйлчилж байна.
Соёлын салбар нь хүний эрхийн соёлыг түгээх ёстой. Гэтэл ийнхүү хүний эрхийг зөрчин гадаад, дотоод хэмээн ялгаварлан хандаж байгаа нь манай улсад ирж байгаа жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай тул ССАЖЯам 9 дүгээр сарын нэгний дотор соёл, урлагийн салбарын үнийн ялгавартай үйлчлэлийг арилгахаар боллоо. ТУШААЛТАЙ ТАНИЛЦАХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРЖҮЗНЭ ҮҮ