Дэлхийн чансааг тэргүүлсэн Д.Сумъяа, М.Уранцэцэг нар тус бүр 50 мянган ам.доллараар шагнуулна

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос 2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлсэн 14 жүдочдод 50 мянган ам.долларын шагнал хүртээхээр шийдвэрлэжээ.

Тухайлбал, 10 улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жүдоч энэ шагналыг хүртэнэ. Харин манай улсаас жүдогийн хоёр бүсгүй энэ шагналын эзэн болж байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-д жингээ тэргүүлсэн, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт гавьяат тамирчин Д.Сумъяа болон 48 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга М.Уранцэцэг нар 50 мянган ам.долларын эзэд болно.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …