ДЭМБ-ын НДББ-ийн захирал сүрьеэгийн тархалтын судалгааг эхлүүлж байгаад баяр хүргэв

Номхон Далайн Баруун Бүсийн Орнуудын “Сүрьеэтэй тэмцэх хөтөлбөр”-ийг хариуцсан менежер, Сүрьеэгийн лавлах лабораторийн удирдлагууд оролцсон уулзалт Филиппин Улсын нийслэл Манила хотноо наймдугаар сарын 20-24-ний өдрүүдэд боллоо.

ДЭМБ-ын НДББ захирал Шин Юнг Сон уулзалтыг нээж үг хэлэхдээ тус бүсэд сүрьеэтэй тэмцэх ажилд томоохон дэвшлүүд гарсныг дурдлаа. Түүнчлэн Монгол улс тодорхой санхүүжилт гарган сүрьеэгийн тархалтын судалгааг Глобал Сангийн дэмжлэгтэйгээр эхлүүлж байгаад баяр хүргэжээ.

Тэрээр эмэнд тэсвэртэй сүрьеэгийн асуудал бус нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал болохыг дурдаж ,ялангуяа сүрьеэгийн эрсдэлт булэг хүүхдийн дунд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн евчлел нэмэгдэж байгаад анхаарал хандууллаа. Жишээ болгож Өмнөд Солонгосын дунд сургуульд нэг ангийн 20 гаран хүүхэд өвчилсөн тохиолдлыг ярьсан байна. Мөн эмэнд тэсвэртэй Сүрьеэтэй тэмцэхэд оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн ДЭМБ-аас зөвлөмж болгож буй шинэ аргуудыг нэвтрүүлэхийн чухлыг дурдав.

Манай улсын хувьд Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн богино хугацааны эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлэхээр санаачилга гарган ажилласны үр дүнд Олон улсын мэргэжилтнүүд есдүгээр сард ирж газар дээр нь танилцахаар боллоо. Түүнчлэн манай улс Глобал сангийн дэмжлэгтэйгээр энэ онд шинэ, хурдавчилсан оношилгооны тоног төхөөрөмжийг худалдан авахаар болжээ.

Уулзалтад ДЭМБ-ын Сүрьеэгийн асуудал хариуцсан томоохон баг хүрэлцэн ирсэн бол Монгол улсыг төлөөлж ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн албаны дарга, Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн менежер О.Батбаяр, Сүрьеэгийн Үндэсний лавлах лабораторийн эрхлэгч Б.Буянхишиг нар оролцсон юм. Тэд Монгол улс Шоронгийн Сүрьеэг бууруулах чиглэлээр сүүлийн 20 жилд гаргасан амжилтын талаар илтгэл тавьсан нь оролцогчдын сонирхлыг татаж байв.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …