Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 4. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 8. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр.

 Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хаврын уур орох улирал 1 цаг 23 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …