Хулгана жилтэй эр эм сайн зохицож бие биенээ эхэд хайрлана.
Үхэр жилтэнтэй гэр бүлийн холбоо нь бат бэх байна. Эхнэр нь нөхрөө хайрлах боловч үнэнч шударга зан, бодит хандлагаараа нөхрөө жаргаана.
Бар жилтэнтэй явуургүй:Бар жилт эхнэр нь ихийг мөрөөдөж байхад хулганаа дарамтлахаас буцахгүй.Иймээс холхон байсан нь дээр.
Луу жилтэнтэй байж болох харьцаа:Магтаал сайшаалт дуртай луу жилтний аргыг дурламтгай хулгайнаас өөр хэн ч олж чадахгүй.
Могой жилтэнтэй жаргана:Харин могой жилтний тогтворгүйтэх зан хулганыг эвгүй байдалд оруулна.
Морь жилтэнд хүчтэй татагдавч хамтын амьдрал нь бүтэхгүй. Гэрлэвэл салж сарних тул холхон байсан дээр.
Хонь жилтэнтэй амьдарч болно. Гэхдээ энэ хоёрын гээнд ч гоонд ч бий. Нөхрийн түрүүвч зузаан бол хонь жилт эхнэрийн сэтгэл хангалуун байна. Эхнэрийнхээ зан төрхөд нөхөр хэзээ ч сэтгэл хангалуун байхгүй.
Бич жилтнүүдтэй жаргалтай хос байна. Бич жилтний сэтгэл татам ялдам аашинд автсан хулгана жилтнүүд түүний ямар ч авирыг уучлахад бэлэн
Тахиа жилтэнтэй гэрлэх нь болохгүй юу байхав. Тахианууд аманцар ч гэсэн олон сайн талтай тул хулганатууд тэвчиж чадна.
Нохой жилтэнтэй гэрлэхэд сонирхолтой байх болно.
Хулганатнууд гэрийн барахгүй нь олонтоо боловч нохойтныхоо эв дүйг олоод байвал бүх юм хэвийн байна.
Гахай жилтэнтэй аз жаргалтай байж чадна Тэд бие биенээ сайн ойлгоно.