Үхэр тахиа жилтэнтэй маш сайн ойлголцоно

Үхэр жилтэн

Хулгана жилтэнтэй маш сайн зохицно. Насан туршдаа ах дүү найз нөхөддөө хүндлэглэн , туслалцаа дэмжлэгийг хүлээнэ.

Үхэр жилтнүүдийн гэр бүлийн холбоо бат бэх байна. Материалист , хуучинсаг үзэлт үхэр жилтнүүд эцэг эхийг түшиглэн ахмадын үг сургаалийг сонсож сайхан амьдарна.

Бар жилтэнтэй хамт амьдрах аргагүй. Үхэр жилтэн нь бар жилтнгээ байнга дарамталж гарцгүй байдалд оруулана.

Туулай жилтэнтэй тийм тохиромжтой хос биш гэхдээ туулайтны тэвчээр ёсорхог зан, ялимгүй дэгтэй хандлага нь хэрэг болно.

Луу жилтэнтэй зөрчилдөнө. Луу жилтнүүд гялалзах, гял цал байх дуртай. Үхэр жилтнүүд гялгар цалгар юманд итгэдэггүй.

Могой жилтнүүд нууц амрагийн явдлаа нууж чадвал сайхан амьдарч болно. Тэд ингэхийг ч хичээх нь мэдээж. Харин нэг илэрвэл…

Морь жилтэнтэй хэцүүхэндээ. Бие биенээ ойлгохгүй. Биеэ даасан, сэргэлэн цовоо морь жилтнүүд үхэр жилтнээс хулгаж шаналах болно.

Хонь жилтэнтэй жаргаж чадахгүй. Үе үе хөнгөмсөг зан гаргахаас буцахгүй хоньтны ааш аягийг үхэр жилтэн дагаж чадахгүй.

Бичтэнийг үхэр үл тоомсорлоно. Бичтэн ихээхэн тэвчээр гаргасан ч гэсэн сэтгэл сэвтэй л байна.

Тахиа жилтэнтэй маш сайн ойлголцоно. Тахиатан үхэртний хажууд чөлөөтэй байж чадах тул жаргалтай гэр бүл байна.

Нохой жилтэнтэй бэрхшээлтэй.

Гахай жилтэнд үхэр хэт хатуурхахгүй бол гахайтан бүгдийг тэвчинэ. Үргэлж дарамтлах гэвэл хариуг нь барих зориг гахайтанд бий.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …