Өвөр Монголын дуучин С.Тэнгэр МУГЖ Б.Сарантуяатай хамтарч дуулна

МУГЖ, “зууны манлай” Б.Сарантуяа 20 жилийн дараа дахин хийх гэж буй “Аргагүй амраг” тоглолтоороо Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэртэй “Зүүдний говь” дууг хамтран дуулах гэж байна.

“Аргагүй амраг” этник цомогтоо ардын дуунуудаас гадна поп хатагтайн “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсан байдаг билээ. Тиймдээ ч 20-н жилийн дараа ийн хав дарсан хачин сайхан “жоор”-оо  задалж байгаа сургаар нь Монголын рок попынхон, үнэнч фэнүүд нь ч Б.Сарантуяад талархаж байгаа. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Б.Сарантуяа, С.Тэнгэр нар “Зүүдний говь” дууг хамтдаа дуулсан юм.

 

 

Solongonews.mn

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …