Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасч, Б.Ганзоригийн Улсын начин цолыг хураахаар болжээ

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж сэргээшийн шинжилгээний асуудлыг шийдвэрлэв. Хуралдаанаар өнгөрсөн жилийн баяр наадмаар шинээр Улсын начин цол хүртсэн Б.Баатарцол, Б.Ганзориг нарт хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргав.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн уугуул Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах, Увс аймгийн уугуул Б.Ганзоригийн Улсын начин цолыг хураах шийдвэр гаргажээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …