Монгол улсын хүүхэлдэйн театр. Алдарт “Мял богдын намтар” жүжгээ Тахиа жилийн босгон дээр 2-р сарын 15-аас эхлэн 18 цагт тоглох гэж байна. Ахмад настан, өвөө эмээ нар маань энэхүү түүхэн хүний намтрыг бүгд л мэддэг бүр бишрэн шүтдэг. Тиймээс бид энэ удаагийн тоглолтоо азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэн толилуулах гэж байна. Тасалбарыг 5000 төгрөг болголоо.
Төвдийн цаст нэгэн гацаанд баян худалдаачин Шаравжанцангийнх хүү Тойвгоо, охин Бидагийн хамт амьдран сууна.Хүүг 7 нас хүрэхэд эцэг нь насан эцэслэж, Ээж Нянца Гаржан 2 хүүхдийн хамт бэлэвсрэв. Эцгийн эд баялаг авга ах түүний эхнэрийн мэдэлд очиж тэд явуугийн дээдийг, зовлонгийн ихийг амсана. Энэ байдлыг тэвчишгүй учир хүү Тойвгоог хараач болгохоор алсад морьдуулна. Хас бөгжит хилэнт хаанд \Юндэн Тожил\ шавь оруулснаар хараалыг хүчтэй хийж авга ахын хүүгийн хурим найран дээрх 35 хүний амийг авч одно. Гэвч өшөө хорслоо тайлсан Тойвгоо үйлдсэн хилэнцэт нүглийн үрийг хар толгойдоо үүрч сэтгэл нь асар ихээр шаналан зовно. тэр Марва Лозава багштай учирна. найзуудаа зургаас цааш үргэлжлүүлэн сонирхоорой. Ер нь үзэж сайхан уран бүтээл гэдгийг мэдэрвэл…