Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

Налайх дүүргийн Засаг дарга хуваарийн дагуу төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Өнөөдөр Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын эдийн засаг, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч Ц.Нарандалай, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр нар Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс нь 100 албан хаагчтайгаар ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг төлөө ажиллаж байна. Өнгөрсөн 2016 онд 5000 орчим гомдол мэдээлэл хүлээн авч 99 хувьтай шийдвэрлэжээ. Харин гэмт хэргийн шинжтэй 1100 гаруй гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Дүүрэгт 19 хөршийн бүлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Дүүргийн Засаг даргын зүгээс иргэдийнхээ ая тухтай, амгалан тайван амьдралын төлөө цаг наргүй зүтгэдэг цагдаагийн байгууллагын албан хаагчиддаа ажлын амжилт хүсээд, иргэдийн зүгээс зан харилцааны доголдолтой ажилладаг гэсэн гомдол шүүмжлэл их ирдэг учир анхаарч ажиллахыг сануулав. Энэ онд цагдаагийн байгууллагын ажлын боломж нөхцөлийг хангахын тулд богино долгионы станцаар бүрэн хангахаар болсон гэдгийг Засаг даргын орлогч Ц.Нарандалай онцолсон юм.

Цагдаагийн хэлтсийн албан хаагчдын зүгээс аж ахуйн нэгж, албан байгууллагуудын нийтийн эргүүлийн үйл ажиллагааг чанаржуулах, гудамж талбайн камерийн арчилгаа, цэвэрлэгээ үйлчилгээг зохион байгуулах, Засаг даргын нэрэмжит болзолт уралдааныг цагдаагийн албан хаагчдын дунд зохион байгуулах зэрэг тодорхой санал гаргаж байсан юм Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …