ХОНЬ (3/21-4/19)
Ухаалаг байж, хэцүү байсан ч дуугүй байх өдөр. Тэнэгүүдээс ч суралцах ухаантай бай. Тэдэнтэй хэцүү байсан ч бүү марга.Болгоомжгүй хэлсэн үг муу үр дагаварт хүргэж болно. Өнөөдөр та муу санаатай гэж нэрлүүлэхээр тэвчээртэй бай. Ажлын үр дүн чухал байна.
ҮХЭР (4/20-5/20)
Сэтгэл санаа тайван бус өдөр. Өнөөдөр ихэнхи үхэрийнхэн бусдын дэмжлэг, сэтгэлийн дулаан үгс, дотно хандлагаар дутна. Үүнд яаран гомдоллож, түрэмгий ааш гаргах хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө сайтар хяна. Бухимдал төрсөн ч, сэтгэлээ барьж, бясалгал хий. Хэцүү зүйл хийж өөрийгөө ядраахаас зайлсхий.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр ажил дээр чинь бага зэрэг асуудал гарна. Та хийж байгаа ажлаа дуусгах гэж битгий хэт яар. Хамтрагч нарын харилцаандаа сэтгэл зүйн арга барил, тактик ашигла. Тусламж хэрэгтээ хүмүүст хүндрэлтэй асуудлуудад нь мэддэг чаддаг зүйлээрээ туслахыг хичээ. Дурлалт хосууд бие биедээ бэлэг өгнө.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажил дээр нэг нэгнийхээ үгийг үл сонсох байдлаас үүдэн таарамжгүй байдал үүснэ. Хэвийн ажил явуулахад олон хүндрэл учирна. Хов живэнд орооцолдож, хүчээ дэмий бүү үр. Та өөртөө ямар ч хамаагүй зүйлд бүү хутгалд.
АРСЛАН (7/23-8/22)
Идэвх зүтгэл өндөр байх өдөр. Ажил хэргээ та бусдаас хараат бус бие даан гүйцэтгэнэ. Эргэн тойрны илүү дутуу асуудлаар та анхаарлаа сарниулах хэрэггүй. Бусдын асуудал зовлонг сонсож цаг гарздах шаардлагагүй. Богино хугацаанд гүйцэтгэх шаардлагатай төслүүдийг зоригтой барьж авч, хурдан гараас гарга. Тодорхой эрсдэл гарга. Оюун санааны их хүч шаардах тул анхаарлаа жижиг зүйлд бүү сатааруул.
ОХИН (8/23-9/22)
Үл ойлголцох байдалд хүрвэл салалт хагацлыг авчрах өдөр. Та буруугүй бол хэт битгий гэмш. Дотоод сэтгэлээ тогтворжуулж, зөн совиндоо итгэж зөвхөн урагшаа тэмүүл. Бусдын явуулгаар нэр хүнд тань гэнэт унаж болзошгүй байна. Хэт шатах хэрэггүй. Сонгосон зарчмаа барьж, өөрийгөө зөв илэрхийлж чаддаг бол аяндаа байдал хэвийн болно. Санхүүгийн алдагдал, томоохон зардал гарах эрсдлээс зайлсхий.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хувь заяанд тань эргэлт гарах өдөр. Үүнд бэлэн байж, хүчээ гамна. Хамтрагч хүмүүстэйгээ нөхцөл байдлын талаар илэн далангүй ярилцах, хамт олонтойгоо зугаацах зэргээр цагийг үр дүнтэй өнгөрөө. Хоосон, нэрэлхүү зан хэрэггүй. Энэ өдөр таны хойшдын амьдрал, хувь заяанд нөлөөлөх эрхэм хүнтэй уулзах эсвэл танилцах болно. Эргэн тойрны тань бодит байдал таны биеэ авч явахад нөлөөлөх учир анхааралтай байж, өөрийгөө тусгаарла. Хэрэгтэй цаг болох агшинд бүх хүчээрээ дайр.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр орлогын шинэ эх үүсвэртэй болно. Эрсдэлтэй алхам хий. Томоохон зээл хөөцөлд. Хэцүү үед хааяа гардаг хүн болгон олж харж чадахгүй алтан боломжийг та харжээ. Таны удирдан зохион байгуулах авьяас чадвараа улс төрд ашигла. Гялалзсан амжилтаар бусдаас ялгарч, албан тушаал өсөх боломжтой байна. Зарим нь ажлаа зохицуулж амралт зугаалгад явах бололтой.
НУМ (11/22-12/21)
Олонтой байх өдөр. Соёл урлаг, спортын болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад өөрийн ба бусдын хүчин чармайлтыг дайчлах, оролцоо идэвхээ дээшлүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Хамт олон дотроо баясгалантай, албан бус уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Энэ өдөр олон хүний сэтгэлд удаан үлдэхээр байлга.
МАТАР (12/22-1/19)
Хууль сахиулах байгууллагатай таарамжгүй байдалд харьцах магадлалтай. Бичиг баримт бүрдүүлэхдээ алдаа гаргах буюу зарим нь хуурамч байж магадгүй. Хийж байгаа үйлдлүүд тань хууль зөрчиж байгаа эсэхийг анхаарч, бусдаас хэт давуу байхыг эрмэлзэх хэрэггүй. Үгүй бол байдал таны эсрэг эргэж мэдэх юм. Жолоо барихдаа болгоомжтой бай. Дээгүүр албан тушаалтантай бүү харьц.
ХУМХ (1/20-2/18)
Наанатай цаантай хандахыг сануулсан өдөр. Хуучин хэргийн улмаас хүндрэлүүд гарна. Эцсийн эцэст бүх зүйл сайнаар төгсөх боловч таны зорилгоос хөндийрүүлж, ажил хэргийг зогсонги байдалд оруулна. Түр зуур аргацаасан арга хэмжээ хожим төвөг уддагийг та ойлгоно. Анхнаасаа далайцтай сэтгэж, хуулийг чанд сахин мөрд.
ЗАГАС (2/19-3/20)
Таны ашиг сонирхол бусдынхтай зөрчилдөх өдөр. Өсж хөгжих, албан тушаал ахихад чинь өрсөлдөх хүний зүгээс цохилт ирнэ. Энэ үед танд санхүүгийн болон сэтгэл санааны бодит дэмжлэг үгүйлэгдэнэ. Бухимдаж ганцаардахын оронд тулгамдсан асуудлуудыг сайн нягтал. Санахгүй мартаж магадгүй хүнээс их хэмжээний тус дэм, үнэтэй санал зөвлөгөө авах боломж байна.