Монгол Улс хилийн чанадад ял эдэлж буй 28 иргэнийг шилжүүлж авах хүсэлт тавьжээ

2017 он гарсаар манай улс нийт 28 иргэнийг шилжүүлэн авах хүсэлтээ Хятад, Швед, Хонконг, Өмнөд Солонгос Улсын Хууль зүйн яаманд хүргүүлжээ.
Өнгөрсөн 2016 оны хувьд манай улс Хятадаас хоёр иргэн, Казахстан Улсаас нэг иргэнийг тус тус шилжүүлж авчээ.
Манай улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд “Ялтан шилжүүлэх тухай” Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн юм.
Харин Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 5 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор Хятадын 3 иргэн, Өмнөд, Казакстаны тус бүр нэг  иргэн байгаа аж.
Түүнчлэн гадаадын 11 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 иргэн ял эдэлж байгаа юм байна.
Нинж

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …