Цагаан сарын барилдааны тасалбарыг битүүний өглөө худалдана

Гал тахиа жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг зөвхөн битүүний өглөө “Бөхийн өргөө”-ний кассаар худалдах юм байна.
Энэ жилийн Цагаан сарын цуврал барилдааны товыг танилцуулахад, Сар шинийн барилдаан “Бөхийн өргөө”-нд хоёрдугаар сарын 23-д болох бөгөөд залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Харин хоёрдугаар 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 25-нд өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан тус тус болно. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдааныг 1000-3000 төгрөгөөр үзэх боломжтой аж.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …