Лениний музейн өмчлөлийн маргааныг шийдвэрлэх шүүх хурал болно

download (2) Өнөөдөр 14:00 цагаас Лениний музейн өмчлөлийн асуудлаарх маргааныг Чингэлтэй дүүргийн шүүхийн хурлын танхимд  шүүн хэлэлцэнэ.

Шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Музей хариуцсан мэргэжилтэн н.Мэндсайхан болон Төрийн өмчийн хорооны  төлөөлөл оролцох юм.

Дашрамд дурьдахад, Өнгөрсөн 4-р сарын 10-нд  Нийслэлийн шүүхэд Төрийн өмчийн хорооны нэхэмжлэл бүхий хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болсон. Шүүх хурлаар  Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож Чингэлтэй дүүргийн шүүх рүү шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Л.Бадрах.ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …