Монголд ховорхон байдаг луун сийлбэртэй ваарыг дуудлагаар худалдана

Монголын Маркетинг Менежмэнтийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Цагаан сарын Ёндоотой экспо” гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байна. Тухайлбал, үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Монголд ховорхон байдаг 100 литрийн багтаамжтай, өөрөөсөө луун сийлбэртэй шаазан ваарыг дуудлага худалдаагаар борлуулах нь ээ.

   Дуудах үнэ 500 мянган төгрөгөөс эхлэх аж. Нээлтийн үеэр  “Авьяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогч ёогчин Ц.Мөнхсайхан, “Эмоушн” хамтлагийн дуучин Т.Солонго, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт, уртын дуучин Э.Болормаа, ардын урлагийн “Нүүдэлчид” хамтлаг нар ая дуугаа өргөж, цугласан олны сонорыг мялаана. Түүнчлэн монгол үндэсний тоглоом наадгайгаар “Цагаан сарын Ёндоотой экспо”-ны үйлчлүүлэгчдийнхээ ёндоог шалгах аж. “Цагаан сарын Ёндоотой экспо”-ны нээлт маргааш буюу хоёрдугаар сарын 18-ны 14:00 цагт Хүннү молл цогцолборын их танхимд болно.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …