ОХУ-ын иргэн гурван эр архи уучихаад трактортойгоо Украины хилийг давсан хэрэг гарчээ. Тэднийг ийнхүү трактортойгоо хэнэггүйхэн зугаалж явахад Луганск мужийн “Троицкое” хилийн заставынхан саатуулсан байна.
Тэд Украины Солонцы тосгоны орчмоор шөнө хил давж орж ирсэн гэнэ. Мань гурван эрээс юуны учир хил давж орж ирсэн шалтгааныг тодруулахад, Белгород мужийн иргэн Симонов гэгч 29 настай тэр эр хоёр найзтайгаа наргиж байснаа гэнэт Украинд байдаг хамаатныхаа тухай ярьжээ. Улмаар түүнтэй уулзмаар санагдсан тул шууд л трактортойгоо тэднийх рүү явсан гэж мэдүүлсэн аж.
Хэрвээ хилийн шалган байгаагүй бол халамцуу гурван эр аль хэдийн хамаатантайгаа уулзах байжээ. Тэд саатуулагдахдаа ихээхэн согтолттой байсан бөгөөд биедээ ямар ч бичиг баримт байсан гэнэ.
Ugluu.mn