Өнөөдөр болох үйл явдлууд

  • 10.00  цагаас Чингэлтэй дүүргийн хойд талын автомашины зогсоол дээр нийслэлийн Архивын газар, ЧД-ийн онцгой байдлын газартай хамтран “Гамшгийн үзүүлэх сургуулилт” хийнэ.
  • Монгол Ньюс мэдээллийн төвд 11.00 цагт Москвагийн циркийн сургуультай амьтад Монголд тоглолт хийх талаар “Шинэ цирк” төвийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ.
  • МАХН-ын бүх ард түмний хуралдай болно.
  • 11.00 цагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл зам засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэж байгаа компаниудын төлөөллүүдтэй уулзана.
  •  “Ажил олгогчдын нээлттэй өдөрлөг” өнөөдөр 11:00 цагт ШУТИС-ийн номын сан болон гаднах задгай талбайд болно. Тус өдөрлөгт Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй топ 50 байгууллага, Хөдөлмөрийн төв биржийн 40 мянган ажлын байр бүхий мэдээллийн е-бирж ажиллана.
  • Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн төрийн үйлчилгээний журам, нийслэлийн цахим архивын төсөл, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих Засгийн газрын Тогтоолын хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
  • Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзана.

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …