Г.Дэнзэнгийн хэргийн шүүх хурал хойшиллоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт товлогдоод байсан ч хойшиллоо.

Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн боловч хариуцагч талын өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байна. Сануулахад, Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутгаж байгаа юм. Тухайлбал, Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудалд холбогдоод байгаа билээ.

Санал болгох мэдээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн иргэдийн талаарх мэдээлэл

Улсын хэмжээнд сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт …