Хулгана жилтнүүдэд баярлангуй жил урган гарч буй ч муу үйлд сэрэмж алдарч үл болно

Гал тахиа жилд хулгана жилтнүүдийн ерөнхий төлөв:Нийт хулгана жилтнүүдийн тухайд баярлангуй жил урган гарч байгаа ч муу үйлд сэрэмж алдарч үл болно. Өвчин эмгэг тусахаас болгоомжлон ядрахгүй байхыг хичээ. Хулгана жилтнүүдийн амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээн, өдзий хутгийн наран мандаж, ад зэтгэр үл тогтох сайн. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Сахиус шүтээндээ зул сайн өргө.

1912 оны усан хулган,1936 оны гал хулгана,1960 оны төмөр хулгана,1984 оны модон хулгана, 2008 оны шороон хулгана жилтнүүд:Эр нь шороо суудалд суусан нь Шарын буюу халдварт өвчнөөс болгоомжлон сэргийл. Шар толгойтой хонь үл авах, эм сүвтэн болгон руу үл тэмүүлэх. Энэ жилдээ үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга бүү ав. Газар ухах, мод таслах, чулуу ховхлохыг цээрлэ. Жалганы  ам харлах үе хаврын гурван сард болгоомжтой байж бие эрхтэн, ажил үйлстээ анхаар. Суудлын засал болгон Чойжил тахиул, Сундуй, Саеи-нинбын доо,13 сан, Алтангэрэл уншуул, Дүгэр уншуулж, даллага авахуулваас сайн.

Эм нь огторгуй суудалд суусан-Нойр багасах, толгой, гар, хөлний өвчнөөс сэргийл. Амьтны амь бүү тасал. Нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахаас болгоомжил. Газар хөлдөх үед болгоомжлол. Намхайнинбу-до Алтангэрэл,Шалши, 13 сан, Сундуй уншуул. Цэнд,Цэгмэдийн чого айлтгуул.

1924 оны модон хулгана, 1948 оны шороон хулгана, 1972 оны усан хулгана, 1996 оны гал хулгана жилтнүүд:Эр нь уул суудалд суусан:Энэ жилдээ үхэр үл зарах, үхрийн мах үл идэх, хувраг хүнээс таваг аяга үл авах. Газар хөндөх, өндөрт гарахыг цээрлэ. Хар өнгөтэй малгай бүү өмс,Өвс хатаж, газар  хөлдөх  үед эрүүл мэнд, ажил үйлсдээ анхаар. Ам цангах үрэвсэлт өвчин, үс унах, шар ус гүйх зэрэг  өвчнөөс сэргийл. Ан ав хийх, нойтон мод таслахыг цээрлэж, бохир идээ ундааг тэвчвэл зохистой. Суудлын засал болгон Намсрай тахиул, Цагаан өвгөний сан, Дүгэр, Сундуй уншуул.

Эм нь хий суудалд суусан. Хий өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин зэргээс сэргийл. Галзуу хүн, хуврагаас таваг аяга үл авах, баруун зүгээс улаан мах үл авах, газар нүх үл хөндөх, өвчилсөн малын мах үл идэх, барс ирвэсний арьс,  хуяг, алт эрдэнэ үл авах. Муу хүмүүнтэй үл нөхөрлөн, хэрүүл маргааныг тэвч.  Энэ жилдээ шар өнгийн эд зүйл бүү ав. Хавар, намрын цагаар анхаарууштай. Гонгор, Лхам тахиул 3 гүрэм, Сундуй уншуул.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …