Н.Алтанхуягийг АТГ-аас байцааж байна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг яг одоо АТГ-т байцаагдаж байгаа. Түүнийг өнгөрсөн мягмар гаригт байцаалт өг хэмээн АТГ-аас зарлан дуудах хуудас хүргүүлсэн бөгөөд тэрбээр Хөвсгөл аймагт явж таарсан учир очиж чадахгүйгээ хэлж, өнөөдөр 10:00 цагаас байцаалт өгөхөөр тохирсон юм. Энэ дагуу  Н.Алтанхуяг яг одоо АТГ-т байцаалт өгч байна.

Өнгөрсөн хугацаанд АТГ-аас Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуягаас хоёр удаа байцаалт авсан юм. Тухайлбал, оны өмнө нэг, оны дараа нэг удаа байцаалт авсан юм. Түүнчлэн мөрдөн байцаалтын хүрээнд Н.Алтанхуягийн эзэмшлийн “Хаан жимст”, “Мах экспорт”, “Хуба Хаяа” компаниудад нэгжлэг хийсэн ба энэ нь Н.Алтанхуягийг шалгах ажиллагаа эрчимжсэнийх гэдгийг эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Ямартай ч, АТГ-аас Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар Төрийн албан хаагч албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, мөн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 зааснаар хууль бусаар хөрөнгөжсөн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн байцааж байгаа юм.

 

 

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …