Уул овоо руу машинтай гарахыг хориглолоо

Өнгөрсөн оны сар шинийн баяраар Замын цагдаагийн газар дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ.

Гарсан зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөлийг тогтооход, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлгэшээж  шинийн нэгний өглөө  иргэд олноороо Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан руу авирахдаа  замын хөдөлгөөний дүрэм зөрчиж машинаараа өндөр газар руу авирч улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг.

Тиймээс иргэд тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас онцлон анхааруулж, зөвлөж байна. Өндөр уул, овоо руу авирахдаа машинаар гаралгүй, явганаар гарахыг сануулж, дүрэм зөрчсөн тохиолдолд торгох арга хэмжээ авах юм байна.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …