Өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Ажил хэрэг, уран бүтээлд ямагт бэлэн байдаг хүмүүсийн хувьд их сайхан өдөр. Од эрхэс бүгдийг даган хошуурахгүй байхыг зөвлөж байна. Таны хүсэл мөрөөдөл гэнэт маш гайхалтай биелнэ. Та өөрийн хүчээ шоу цэнгээнд бус хувийнхаа үйл ажиллагаандаа чиглүүл.

ҮХЭР (4/20-5/20)

Сарын эхээр таныг дотны хэн нэгэн ихээр гомдооно. Үүнээс болж нойргүйдэж, толгой эргэнэ. Багаар бодоход сарын сүүл хүртэл стрессийн байдалд орно. Зөвхөн сайн сайхныг бод та өөрийн гэр бүлээ юугаар ч дутаахгүй байхыг хичээнэ. Өнөөдөр сурлагын бас ажлын амжилт дунд зэрэг байна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр таны хуучинсаг үзэл сэргэнэ. Шинэ арга, хандлага хайхдаа зорилгодоо хүрэх шалгарсан шалгагдсан арга замыг сонгоно. Тэдний уриа нь тэвчээр бүхнийг ялна гэсэн мэргэн үг байх болно. Тухайн тохиолдолд таны зарчим хамгийн зөв байж ч болно. Шургуу хөдөлмөрч байдал өндөр үр дүнд хүргэнэ.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та өөрийгөө хөндлөнгөөс хараад үз. Магадгүй та буруу зүйлээ харах байх. Танд хамаагүй асуудлаар маргаан үүсвэл төвийг сахь. Сарын энэ үед эрүүл мэнддээ анхаарвал тааламжтай Иймээс эрүүл мэнддээ мөнгө зарцуул. Хүнс хоолныхоо чанарыг анхаарч, орой үдэш хэт их идэх хэрэггүй. Архи болоод хийжүүлсэн ундааны хэрэглээгээ багасга.

АРСЛАН (7/23-8/22)   

Бүтэж байгаа ажлаа та голох хэрэггүй шүү. Энэ өдөр нүүх, аян замд явахад тохиромжтой. Ажил төрөл дээрээ албан тушаал дэвшиж магадгүй. Хариуцлагатай зан чанар, ажилдаа бүтээлчээр ханддагийнхаа ачаар та нэр хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулж, санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна.

ОХИН (8/23-9/22)

Боловсролын салбарт ажиллагсдад туйлын таатай өдөр. Танин мэдэхүйн аялал хийвэл үр ашигтай. Өдөр тутмын асуудлуудаас холдож ном уншиж, кино үзэж, салхинд гараарай. Энэ нь танд үйлдвэрлэлийн асуудлаа шийдэх өвөрмөц санаа олгоно. Таны гэр бүлийн бат харилцааг шалгах сорилт таарна. Ерөнхийдөө гэр бүлийн харилцаанд танаас хүлээцтэй, анхаарал халамжтай байхыг шаардаж байна. Эс тэгвээс зөрчилдөөн салахгүй бололтой.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ажлын идэвхи буурсан ч санаа зоволтгүй. Тогтмол ажлаа хий, өөртөө шүүмжлэлтэй ханд. Хувийн амьдралд илүү идэвхтэй байна. Хувь заяа тань дэргэд тань байна. Харин сонголтоо хийсэн хүмүүс хайртай хүндээ ахиухан анхаарал тавь. Худал хэлэх, амлалт өгөхөд хүргэх үйл явдал тохиолдож болзошгүй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Түнштэйгээ тохиролцох, шинэ ажил эхлэхэд таагүй өдөр. Өнөөдөр амлалт өгөх, дэмий ярих, албан баримттай ажиллахаас зайлсхий. Хувь тавилангийн бэлдсэн сорилтыг дотны хүнийхээ дэргэд, зөвлөгөөг нь даган давбал арай дээр. Согтууруулах ундаа хэтрүүлэн бүү хэрэглэ. Хэрвээ боломжтой бол эрүүл агаар, салхинд гар.

НУМ (11/22-12/21)

Танилын хүрээгээ тэлж, олонд нэртэй болно. Таны инээмсэглэл бусдыг өөртөө татна. Эргэн тойрон танил ихтэй болно. Зөв ухаалаг шийдвэр гаргана. Зарчимч,үнэнч нэр зүүсэн хуурамч этгээд бүх зүйлийг нурааж, хоорондын харилцаанд дайсагнал өшөө хорслыг бий болгоно. Сайтар тунгааж бодох хэрэгтэй.

МАТАР (12/22-1/19)

Та аливаад дурлах, адал явдалд тэмүүлэх хандлагатай байна. Бэлгийн чадавхи, дур татах чадвар нэмэгдэнэ. Хүмүүсийн харьцааг чухалчилж, өгөөмөр сэтгэл гарга. Гэхдээ хэн нэгний нөлөөнд орохоос болгоомжлох хэрэгтэй. Хүссэнээрээ амьдрахад чинь хэн ч саад болохгүй бол л аз жаргалтай байдаг шүү дээ.

ХУМХ (1/20-2/18)

Санхүүтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд сонирхолтой ажил хэргийн санал ирнэ. Шинэ ажил эхлэхээс бүү ай. Гэвч аз туршиж болохгүй. Бооцоо бүү тавь. Энэ долоо хоногт мөрийтэй тоглоом танд аз авчрахгүй. Гэр бүлийг үймээнд өдөөн турхирах үйлдэл болж магадгүй. Ойр дотнынхоо дэмий зүйлд буруутгахаа бүү яар. Удалгүй үл ойлголцох, гомдол арилж, харилцаа хэвийн болно.

ЗАГАС (2/19-3/20)

Хөл дороо бат бөх суурьтай болж ирээдүйнхээ суурь хөрсийг буй болгох боломж гарна. Таны ойрын үеийн үндсэн зорилго бол материаллаг байдал, эрүүл мэнд, мэдлэг чадвараа дээшлүүлэх явдал юм. Материаллаг ертөнцөд хандах хандлагаа олонх нь үндсээр нь өөрчлөнө. Мөнгө олох, мэдлэгтэй болох, эрч хүчээ өсгөх нь амаргүй үйл ажиллагаа гэдгийг анхааралдаа ав.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …