ШЕЗ-ийн дарга Н. Лүндэндорж Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Философийн ухааны доктор (PhD), Хууль зүйн шинжлэх ухааны доктор(ScD) Нанзаддоржийн Лүндэндоржийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

МУИС-ийн профессор Нанзаддоржийн Лүндэндорж нь философич, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1990-1993 онд ОХУ-ын Москва хотод Удирдлагын Академийн аспирантурт суралцаж Философийн ухааны докторын (Ph.D) зэрэг, 2003 онд Монгол улсын Шинжлэх ухааны Академийн дэргэдэх хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалах коммисст Хууль зүйн шинжлэх ухааны докторын (Sc.D.) зэрэг тус тус хамгаалсан. 1994-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 1999 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд захирал, тэнхмийн эрхлэгч, 2012-2013 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, 2013 оноос Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Тэрбээр төрийн болон эрх зүйн онол, эрх зүйн философи, үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшиж, судалгааны ажил эрхэлдэг. Судалгааны ажлын чиглэлээр нэг сэдэвт зохиол 6, их, дээд сургуулийн сурах бичиг гарын авлага 4, судалгааны өгүүлэл, илтгэл 60 гаруйг хэвлүүлсэн билээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …