Өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Бүх ажил хэрэг таатай байх амжилттай цаг үе. Арилжаа наймаанд явбал сонирхолтой мөн ашигтай байна. Ирээдүйн ажил хэргийн хамтын ажиллагаа ихээхэн ашигтай байна. Амин чухал шийдвэр гаргах асуудлуудыг хойшлуул. Аялал жуучлал арилжаа наймаанд явахаа хойшлуул.

ҮХЭР (4/20-5/20)

Хувийн амьдралд чухал үйл явдал тохиох азтай өдөр. Нөхцөл байдал таагүйгээр эргэх, азгүйдэх магадлалтай байна. Олон хүн ажлаа өргөтгөх, зохион байгуулалтыг нь өөрчлөх тал дээр бодно. Энэ үед үл хөдлөх хөрөнгө худалдах, зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд таатай байна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та гайхамшигтай ой тогтоолттой тул санхүү, эрх зүйн салбарт амжилт олж чадна. Өөрийн хамааралтай байдаг түншүүдтэйгээ муудалцахаас зайлсхий. Ялангуяа үдээс өмнө зайлшгүй сөргөлдөөнөөс ч татгалз. Ихэнх нь хүчээ бодитоор үнэлж чадвал зорилгодоо хүрэхэд хялбар байх болно. Авхаалжтай хүмүүс санхүүгийн томоохон боломжийг олж харах болно.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сарын эхний өдөр та оюун санаа болон бие махбодийн тэнцвэрийг олж авах болно. Богино хугацаагаар хөдөө салхинд гарах, бясалгал хийх, агаарт зугаалахад сайн. Эрүүл санаа, шинэ арга барил сонгосон бизнес эрхлэгчид ажил хэргийн уулзалт, ярилцлагаа амжилттай явуулж, үйл ажиллагааны шинэ хүрээнд бодлоо бодит зүйл болгоно.

АРСЛАН (7/23-8/22)   

Тансаг хүлээн авалт, элит клубүүдэд элбэг дэлбэг хоол ундаар дайлуулна. Гэвч хэт ядарснаас сэтгэлийн хямралд орно. Хэт идэхийн хор хөнөөлийг бүү март. Архи бүү хэтрүүлэн хэрэглэ. Та бүх зүйлийг шийдэж чадна.

ОХИН (8/23-9/22)

Маш их ажилтай боловч багагүй их хэрүүл маргаантай өдөр. Олонх нь үүссэн хүндрэлүүдийг гялс даван туулна. Хүндрэлтэй асуудлын талаар ярилцахад дуугүй бүү бай. Тайван байдлаар эерэг талынхаа хүнд энэ тухай хэл. Хуучны сайн танилтайгаа уулзана. Архи дарснаас хол бай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Удирдлагатайгаа муудалцаж болзошгүй өдөр. Байр сууринаасаа ухрах хэрэггүй боловч илэрхий маргаж тэмцэхээс зайлсхий. Эвлэрч далдхан байх нь сайн арга. Хэрэв таны гэр бүлийн холбоо хангалттай бөх биш бол хайрын нууц харилцаанууд үүсч болзошгүй. Үзэл санаа ба хүслээ буруу илэрхийлснээс болж гарагсын сайн нөлөөлөл арилж, тааламжгүй зүйлс авчирч болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Орчин тойрны хувьсан өөрчлөгдөлт, уруу таталтыг тэсвэрлэн гарах шаардлагатай өдөр. Гадаад орчинтойгоо сөргөлдөж болзошгүй. Өнөөдөр урьд урьдынхаас илүү биеэ барьж, тэвчээр гаргах хэрэгтэй болно. Гэмтэх, түрэмгийлэлд автах, бүдүүлэг байдалд өртөх аюул байна. Эмэгтэйчүүд шинэ танилтай болоход зүгээр. Од эрхэс эрэгтэйчүүдийг хурд хэтрүүлэх, иртэй хатгадаг зүйлс, цахилгаан хэрэгслээс болгоомжлохыг сануулж байна.

НУМ (11/22-12/21)

Аливаа зүйлд бусдаас тусламж хайх хэрэггүй. Өөрөө өөртөө найд. Ингэснээр маш их зүйлд хүрэх боломж байна. Та хайр дурлалын харьцаагаа хүндэлдэг бол өөр адал явдал хайсны хэрэггүй. Аливаад хайхрамжгүй хүйтэн байдал нь орчин тойрныхонд буруу ойлгогдож, таагүй харьцаанд хүргэнэ.Түншийнхээ ажил хэрэгч чанарыг үнэлж, идэвхтэй ажилласан тохиолдолд л та амжилт олно. Мөнгөний нөөц хуримтлуулахын чухлыг ойр дотнынхныгоо ятгаж итгүүл.

МАТАР (12/22-1/19)

Энэ өдөр олон асуудлаас урьдчилан сэргийлэхэд тохиромжтой. Мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, оношлогооны олон төрлүүдийг хэрэглэвэл ялимгүй согогийг ч цаг тухайд нь илрүүлж арилгах боломжтой болно. Од гарагсын эрхшээлээр ямар ч ажил эхлэхэд тааламжтай байна. Лекц, илтгэл, хурал цуглаан явуулахад амжилт олно. Өсөн нэмэгдсэн цэцэн, уран уг, итгүүлэх чадвар харьцаанд тус болно.

ХУМХ (1/20-2/18)

Аливаа олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, хурал цуглаан, концерт, уралдаан, спортын арга хэмжээ зохиоход таатай өдөр. Та багаар ажиллавал гайхамшигтай ялагдашгүй байх болно. Өөрийн оршин байгааг бусдад зоригтойгоор мэдрүүл. Ямар нэг арга хэмжээ зохион байгуулахад тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа санал болго.

ЗАГАС (2/19-3/20)

Төрөлхийн соронзон мэт татах чадвар өндөр байна. Хайр дурлал, ажил, уран бүтээл аль нь ч байсан үүндээ чин сэтгэлээсээ хайрла. Хүлээцтэй байх хэрэгтэй. Энэ өдөр найз нөхөдтэйгөө уулзах хэрэггүй. Хэнтэй ч бүү маргалд. Юугаар ч ялгарч болохгүй. Ингэснээр та таагүй явдлаас ангижирч чадна.

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …