Алтан гартай эмч нар Монгол хүүд дахин амьдрал бэлэглэлээ

Б.Золбадрах ээжийн хамт

Монгол Улсаас БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр ӨМӨЗО-ны Өвөр Монголын Их Сургуульд магистрт суралцаж буй Б.Золбадрах хүнд өвчнөөсөө салж эмнэлгээс гарлаа. Б.Золбадрах нь 4 дүгээр сарын 3-ны 23 цагт оюутны дотуур байрандаа бие нь өвдөж багш найзууд нь цаг алдалгүй эмнэлэгт хүргэж, амийг нь авч явах байсан баруун тархины төв судасны цус харвасан оношийг эмч нар нэн даруй тогтоосон байна. Мөн оношийг тогтоосны даруй Өвөр Монголын Эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Сү Нин, Үрлээ нар баг бүрдүүлэн 5 гаруй цаг үргэлжилсэн хүнд хагалгааг амжилттай хийсэн байна. Монгол Улсаас ар гэрийнхэн нь ирэхээс өмнө өвчтөний дэргэд ӨМИС-ийн ОУСХДС-ийн багш ажилчид, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулынхан хамт байлцаж асран халамжилж байжээ.

БНХАУ-ын гадаад оюутнуудын Боловсролын санхүүгийн зөвлөлөөс оюутны өвчний байдалд анхаарал хандуулж даатгалын компанитай холбогдон 85000 юань гаргуулж эмчилгээний зардалд өгчээ. Өнөөдрийн байдлаар өвчтөнийбиеийн байдал маш сайн байгаа бөгөөд эмнэлгээс гарч эх орондоо буцаж эмчлүүлэхээр болжээ.

Мөн ар гэрийнхэн нь эмнэлэг болон тус сургуулийн хамт олонд гүн хүндэтгэлээ илэрхийлж, хоёр орны ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал боллоо.

М.Банди
Эх сурвалж: Solongonews.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …