Гэнэтийн бэлэг барих: Дотуур хувцас таныг тачаангуй харагдуулах ёстой. Vvнээс гадна өөр нэг арга бол дөнгөж шvршvvрээс гарч ирсэн ямар ч будаггvй төрх эмэгтэй хvнийг маш дур булаам болгодог гэж “Hot games” номондоо зохиолч Лэйни Спэйсэр өгvvлжээ. Vс нь норсон, анхилуун vнэртэй хагас нvцгэн бvсгvй эр хvний хувьд төгс бvтээл мэт харагддаг. Хэрэв та найз залуутайгаа хамт амьдардаг бол энэ аргыг туршаад vзээрэй. Шvршvvрт орохдоо угаалгын өрөөний хаалгыг бага зэрэг онгорхой орхиж тvvнд ажиглах боломж олго.
Өөрийн ул мөрөө vлдээх
Сексийн vед хумсны сорви vлдээх нь зөвхөн порно кинонд гардаг зvйл биш. Эрчvvдэд таны vл мэдэг хvрэлт шvрэлт л хангалттай. Дараагийн удаа секс хийх vедээ тvvнийг тэвэрч хумсаараа сорви тогтоохооргvй vл мэдэг шигтгэ. Тvvний нуруу, өгзөг, гуяыг бага зэрэг даралттай баз. Сексийн дур хvслийг өдөөх ийм мэдрэмж тvvнийг тэсэхийн аргагvй байдалд оруулна.
Хоёрдмол утгатай vг хэл
Тvvний анхаарлыг татахыг хvсч байна уу?
Тэгвэл энгийн яриандаа санаа өгөх vг оруул. Таны анхны эсвэл ная дахь болзоо байсан ч хамаагvй тvvнд сексийн тухай бодол төрvvлэх санаа өг. Тvvнээс “Хvзvv хөшөөд байна. Нуруу бариад өгөөч” гэж гуй. Эсвэл тvvнээс vгийн сvлжээ бөглөхдөө vг асуу. Хэдийгээр ичгэвтэр мэт санагдаж болох ч vр дvн нь хамаагvй дээр байх болно. Эрчvvд яагаад ийм зvйлд дуртай байдаг байнаа гэж гайхаж байна уу? Надад итгэ. Ийм арга таныг нойрноос сэргээж тvvнийг гайхалтай оршил бий болгоход тусална.
Нууцлаг бай
Дараагийн удаа эр хvнтэй оройн хоол хамт идэх эсвэл бааранд орохдоо огт өөр хvн мэт бай. Тухайлбал ажлын ярилцлаганд ороход асуулт асуудаг хvн шиг “ Надад цаг зав гарган уулзаж байгаад чинь баярлаж байна” Тэр эхлээд магадгvй инээд нь хvрэх байх. Гэвч яваандаа тэр энэ жvжигт чинь орох болно. Өөр нэг арга бол угаалгын өрөөнөөс гарч ирэхдээ тvvнтэй хальт мөргөлд. Тvvнийг анх удаа харж байгаа юм шиг сээтэгнэ. Ингэснээр энгийн амралтын өдрийг та хоёр шинэ сэтгэл хөдлөлтэйгээр угтах болно.
Секс тоглоом
Зарим тохиолдолд эмэгтэй нь хяналтыг гартаа авахад дуртай байдаг. Сексийн хувьд ч ялгаагvй. Тvvний дээр гараад цамцыг нь тайл. Нэг гараараа тvvний хоёр гарыг гавлах маягтай барь. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй vйлдэх нь тvvнд хvчтэй сэрэл төрvvлнэ. Таны энэ vйлдэл тvvнийг гайхашруулаад зогсохгvй таалагдах болно.
Ярилц, гэхдээ хvрэх хэрэггvй
Секст оршил маш чухал. Тvvний хажууд суугаад нvд рvv нь ширт. Тэгээд юу хvсч байгааг нь асуу. Эсвэл тvvнтэй юу хийхийг байгаагаа хэл. Хангалттай цаг байгаа учир яарах хэрэггvй. Хөгжим сонс. Шар айраг хувааж уу. Гэхдээ бие биедээ хvрэх хэрэггvй. Хоёулаа хэн хэнээ хvсч тэсэхийн аргагvй болтол vргэлжлvvлээрэй.
Хундагатай vнсэлт
Шинэ жилээс хойш хадгалж байгаа шампанскаа хэрэглэх цаг болсон. Хундагатайгаасаа амандаа балгаж тvvнд өг. Дараа нь хайртыгаа vнс. Тэр ч байс дуртайяа танд амнаасаа уулгана.