ХОНЬ (3/21-4/19)
Таны бусдыг соронзон мэт татах чадвар олон дахин нэмэгдэнэ. Амьдрал ба хайр дурлалаас таашаал авна. Түр зуурын шохоорхолд автсан хүмүүс таныг тойрон хүрээлсэн байх болно. Гэсэн ч аль хэдийнээ өөрийн сэтгэлдээ сонгосон байсан хүнээ дадал зуршил болсон ажил хэрэгч орчинд хүлээн авна. Энэ харилцаа таны санаснаар удахгүй ч байж мэднэ.
ҮХЭР (4/20-5/20)
Хүүхдүүдийн сурлага, хүмүүжилтэй холбоотой хүндрэл гарч, ихээхэн зарлага үүсэх нь. Ахмад настан, эцэг эхчүүдийн үгийг сонс тэдний зөвлөгөө биеэ авч явах зөв замыг сонгоход тусална. Та гадаадын фирмтэй тодорхой орлого авчрах ашигтай гэрээ хийх боломжтой байна. Та эрсдэлийг хүсэхгүй, гэхдээ бага зэрэг эрсдэл санхүүгийн тохиролцоонд хүрэхэд тусална.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Эрч хүч суларч, хоолны зуршил буурах магадлалтай. Таны биеэ барих чадвар маш сайн тул өвчин хүндрэхгүй. Та өөх тостой хурц хоол унданд дуртай болж магадгүй байна. Бага багаар ойрхон хоолло. Бүтэн өдөр хоолоо сойх нь оройдоо хэт идэхэд хүргэж улмаар эрүүл мэндэд тань олон төрлийн хүндрэлүүдийг гаргана.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр таныг дарга чинь ажиглаж байна. Гэхдээ сайн талаас чинь. Ажил дээр чинь харьцаа таагүй байна Чамгүй орлоготой байх боловч тэр хэмжээгээр гэнэтийн зарлага ихэснэ. Орлогоо улам сайжруулах гэж санхүүгийн эрсдэлтэй алхмууд хэт нь маш осолтой. Хэрэв дарагдуулсан зүйлс байгаад түүндээ эртнээс арга хэмжээ авахгүй бол нилээд их мөнгөнөөсөө салах нь.
АРСЛАН (7/23-8/22)
Шинжлэх ухааны үйл ажиллагаа, танин мэдэхүйн талаа чухал мэдээлэл хүлээн авах магадлалтай. Амжилт авч ирэх ажлын олон санал ирж магадгүй. Эмэгтэйчүүдийн сэтгэл санаанд өөрчлөлт гарч, сэтгэл хөдлөл ихэсч, өвчинд өртөж болзошгүй. Амьсгаагаа гүн авч, оюун санаагаа төвлөрүүл. Оройг эрүүл мэнддээ анхаарч, гэр бүлдээ тайван байдлыг бүрэлдүүлж өнгөрөө.
ОХИН (8/23-9/22)
Хичээвэл биесээ маш сайн ойлголцоно. Эцэг эхдээ илүү их анхаарал халамж тавь. Тэдэнд өөрийнхөө талаар ярьж сэтгэлийг нь битгий зовоо. Хамт олноороо арга хэмжээ зохиох, амрах зэрэгт өлзийтэй байна. Уран бүтээлд өөрийгөө зориулсан хүн өөрсдийнх нь хөдөлмөрийг үнэлэхгүй байна гэсэн бодолд автан шанална.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Нүүдэл суудал хийх, оршин суугаа газраа солиход тохиромжгүй. Хамгийн ашигтай санал ч гэсэн эцсийн эцэст томоохон таагүй явдалд хүргэнэ. Мөнгөний алдагдал, архаг өвчин хөдлөх, осол гэмтэл, гэр бүлийн хэрүүл болох магадлалтай. Төлөвлөгөөгөө хойш нь тавь. Одоохондоо “дассан газрын даавуу зөөлөн” гэдэг үгийг санаж байгаа газартаа үлд.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр та түншээ эрүүл саруулаар үнэлж, болох үйл явдлын талаар бодож, байдлыг ойлгон, тайвширна. Бодож тунгаахаасаа урьдаж хэлж, хийчих гээд байдаг ч, тухайн нөхцөл байдалд яадаг ч байсан үг хэл, харц, царайгаа аятайхан байлгахыг хичээгээрэй. Та өөрийгөө гайхуулах хүсэл төрөх боловч хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдгийг сана. Биеэ барьж, тэвчээртэй бай.
НУМ (11/22-12/21)
Шинэ түншүүд шинэ сэтгэгдэл, танд ихээр шаардагдаж байна. Иймээс хаана очиж, хэнтэй уулзах хүсэлтэйгээ урьдчилан бод. Гэртээ бүү суу. Энэ өдрийг найз нөхөдтэйгөө өнгөрөө. Ажил хэргийн хүрээнд зоримог байснаар амжилтад хүрч, албан тушаал ахих, санхүүгээ өсгөх боломж авч ирнэ. Санаа нэгддэг хүмүүстэйгээ хамтарч амралтаа зугаатай өнгөрөө.
МАТАР (12/22-1/19)
Сэтгэл хөдлөл ерөнхийдөө суларч, хүлээж авах чадвар багассанаас үл ойлголцол үүсч, харьцаа хөрч мэднэ. Гэнэт бие өвдөх магадлалтай. Өглөөгүүр дуусаагүй байсан төслүүдээ гүйцээх ажилд шамдагтун. Үр дүнгээ гаргаж, хэрэггүй санаа бодол, эд зүйлсээ таягдан хаягтун. Шинээр ажил эхэлсний хэрэггүй.
ХУМХ (1/20-2/18)
Оюун санаа ухамсар нээлттэй тод байх өдөр. Ахимаг насны хүмүүсд эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэйг сануулж байна. Гэмтэл авбал эргэн тойрныхондоо бөөн чирэгдэл учруулна. Гэр бүлийн санаа зовоосон асуудлууд, хамаатнуудтайгаа зөрчилдсөн зөрчил ахуйн асуудлуудаа шийдэх зэрэг нь таны цаг завыг барна. Тэсвэр тэвчээр, инээд наргиан ашиглан эдгээр таагүй явдлуудыг даван туулахыг од эрхэс танд зөвлөж байна.
ЗАГАС (2/19-3/20)
Эрч хүч дүүрэн хүсэл мөрөөдлөө биелүүлэх санаа оноо ихтэй байна. Үүнийгээ ч эргэн тойрныхондоо харуулна. Тэвчээргүй байдал, мартамтгай, өндөр шаардлагатай, хувиа хичээсэн зангуудаас зайлсхий.