Ховд аймгийн БОЭТ-д Гемодиалезийн тасаг нээгдлээ

Тайваний Засгийн газар, Эрүүл мэндийн яам, ХНХЯ-ны санхүүжилтээр 740 сая төгрөгний өртөг бүхий Гемодиализ эмчилгээний аппарат тоног төхөөрөмжийг  Ховд аймгийн Бүсийн Оношлого Эмчилгээний төвд гардуулан өглөө.

Анх ховд аймгийн бүсийн оншлогоо төв нь гемодиализийн 2 аппаратайгаар үйл ажиллагаа эхэлж баруун 5 аймгийн нийт 24 өвчтөнд үйлчилгээ үзүүлж байсан бол дахин  2 аппаратыг нэмэгдүүлснээр Гемодиализын тасгийн хүчин чадал нэмэгдэн, баруун бүс нутгийн  бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд УБ хот руу зорилгүй орон нутагтаа эмчлүүлэх давуу талтай болж байна. Мөн энэ үеэр Диалезын төвийн нээлтийн үйл ажиллагаанаас гадна Ховд аймгийн БОЭТ нь  Тайваны Тайбей эмнэлэгтэй хамтран ажиллах  “ЭГЧ ДҮҮС” эмнэлгийн гэрээнд гарын үсэг зурснаар бүс нутгийн эмч мэргэжилтнүүдийг Тайваны Тайбей  эмнэлэгт суралцахад дэмжлэг үзүүлэх, туршлага солилцож цаашид олон талаар хамтран ажиллах юм.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …