“Colors” хамтлагийн залуус бүгд мансуурсан байсныг тогтоолоо

Энэ оны нэгдүгээр сард “Colors” хамтлагийн гишүүн 22 настай залуу Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхраас унаж, нас барсан хэрэг гарсан билээ. Залуугийн үхлийн шалтгааныг олохын тулд хэрэг гарах үед талийгаачтай хамт байсан “Colors” хамтлагийн 11 залууг шалгаж, тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ авсан юм. Тэгвэл шүүхийн шинжилгээний хариу гарч, “Рояал кэстл” хотхонд байсан 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ.

Хэрэг гарах үед тус байранд талийгаачтай хамт 21-28 насны 10 эрэгтэй, нэг эмэгтэй байсан бөгөөд тухайн үед дээрх залуус мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй гэж цагдаагийнханд мэдүүлсэн байдаг юм. Ямартай ч энэхүү хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасаг шалгаж байгаа бөгөөд хэрэг шалгах явц үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …