Налайх дүүргийн удирдлагууд Эрүүл Мэндийн Нэгдлийн үйл ажиллагаатай танилцлаа

 Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Налайх дүүргийн  Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар Эрүүл Мэндийн Нэгдлийн төвийн үйл ажиллагаатай танилцахад нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, оношилгооны аппарат муудсан, эмнэлгийн байрны зарим өрөө нь мөөгөнцөртөж, дусаал гоождог, вакум цонхны амлагаа муу хийгдсэнээс цан цохиж, хүйтэн байдаг зэрэг асуудлыг Эрүүл Мэндийн Нэгдлийн дарга Л.Байгал дүүргийн удирдлагуудад танилцуулж байлаа.

Мөн дүүргийн удирдлагууд тус эмнэлгийн 326 эмч, сувилагч, ажилтнуудтай уулзалт хийж, тэдэнд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсоход:

l  Эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж аливаа ажилд дүүргийн удирдлагууд болон холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, дэмжих,

l Соёл урлагийн ордны хажуугийн лед дэлгэцээр эрүүл мэндийн зөвлөмж, сурталчилгаа явуулж байх,

l Эмч ажилчдыг иргэд харилцааны доголдолтой гэж шүүмжилдэгтэй холбогдуулан иргэн хүний үүрэг, өөрийн эрүүл мэндээ хамгаалах ямар үүрэгтэй вэ гэдгийг тэдэнд ойлгуулж, сурталчлах шаардлага байна. Иргэд эрхээ эдлэхээ нэн түрүүнд тавьж, үүргээ мэдэлгүй явж байна. Иймд тэднийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах,

l Иргэд амьжиргааны түвшин доогуур учир нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлж чадахгүй байна. Энэ асуудалд Нийгмийн даатгалаас уян хатан хандах,

l Эмнэлгийн ажилчид дүүргийн албан байгууллагуудаар явж, эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт зохион байгуулахад тухайн байгууллагын удирдлагууд ач холбогдол өгдөггүй тул үр дүн муу гарч байна,

l Эрчимт эмчилгээ, хүүхдийн тасаг, дотор, төрөх, сүрьеэгийн тасаг хөгц мөөгөнцөр ихтэй, дээврээсээ ус алддаг, энэ асуудлыг шийдвэрлэхэд туслах зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

Уулзалтын үеэр Солонгосын гадаад ажилчдын хүний эрхийг дэмжих төвийн дэргэдэх “Дөрвөн бэрх” клубын гишүүд эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж, уян зүү, тариур, резинэн бээлий тус бүр 150-200 ширхэгийг Эрүүл Мэндийн Төвд гардуулан өгч, тэдний ажилд амжилт хүсэв.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …