Хаяг, хаягийн байгууламж байрлуулах журмын төсөлд санал авч эхэллээ

Байгууллага аж ахуйн нэгжийн хаяг, хаягийн байгууламж нь тухайн байгууллагын дүр төрх, нүүр царай болохын зэрэгцээ хотын өнгө үзэмж дизайныг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг байдаг. Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотод хаяг, хаягийн байгууламж байрлуулахад ямар нэгэн эрхзүйн орчин байхгүйн улмаас байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн загвар дизайнаар янз бүрийн хэлбэр хийц бүхий хаягийг хийн байрлуулж байгаа нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна. Стандартын дагуу хийгдсэн хаягийн самбарууд. хангалттай хэмжээнд байдаггүйгээс талбайн нэршлийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд сайн мэддэггүй. Үүнээс үүдэн барилга байгууламжийн хаяг, хаягийн байгууламжийг стандартын дагуу хийж байрлуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Тиймээс хаяг байрлуулсан байгууллага болон, олон нийтийн эрх ашиг, хэрэгцээг үндэслэн  “Нийслэлийн нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн хаяг, хаягийн байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын төслийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас анхлан боловсруулан гаргалаа. Улаанбаатар хот өргөжин тэлж, хүн амын төвлөрөл ихсэж байгаа энэ үед журам батлагдсанаар барилга байгууламж, гудамж талбайн хаяг байршлыг зөв зохион байгуултад оруулах боломж бүрдэнэ. Энэхүү журмын төслийг та бүхэнд нээлттэйгээр танилцуулж байна гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.
Төслийг доорхи холбоотой файл хэсгээс татаж авж үзнэ үү
Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа newubdesign@gmail.com мэйл хаягаар, 315320 тоот утсаар, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын Хангарьд ордон 13 давхарт Архитектур дизайны хэлтэст 2013 оны 9 сарын 13-ныг хүртэл авчирч өгөх боломжтой. 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …