АН-ын дотоод сонгуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
–Та бүхний шаардлагын хариу юу болж байна. Бүртгэлийн дэнчингийн хэмжээг бууруулахаар болсон уу?
-Дээд шүүхийн хуралд нөлөөлөхийн тулд PR хийж байна. Дээд шүүхэд өнөөдөр АН-ын шинэ дүрмийг бүртгэхэдодоогийн хийж буй PR нөлөөлөх учиртай. Дотоод сонгууль явуулахын тулд гишүүдээс татаж байгаа энэ их мөнгөхууль бус гэдгийг бид олон нийтийн анхаарлын төвд оруулж чадах юм бол Дээд шүүх дүрэм бүртгэхдээ энэ намд юуболоод байгааг анхаарч үзэх байлгүй. Хэрэв дүрмийг нүдээ аниад бүртгэчихвэл үндсэн дүрмээс хазайх юм.Тэгэхээр шинэ дүрэмд нийцүүлж бүртгэх нь үү гэдгийг бид харна. Их хурал дээр бидний эцэслэсэн дүрмээр явах уугэдэгт Дээд шүүхийн шийдвэр сонирхол татаж байна.
–АН-ын өмнөх дотоод сонгууль ялгаагүй мөнгөөр л явагддаг байсан. Одоо л нам шинэчлэгдлээ гэдгээр илболж байгаа юм биш үү гэдэг өнцгөөс олон нийтийн зарим харж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өмнөхөөсөө юугаараа өөр болчих гээд байгааг ялгаж салгах шаардлага байна. Үнэхээр ийм хэмжээний хураамжбайсан уу гэвэл байгаагүй. Харин дэнчин байсан. Өөрөөр хэлбэл, өмнө ийм дээрмийн шинжтэй хураамж огтбайгаагүй учраас гишүүд бухимдаад байна. Урд нь жирийн гишүүд төлж дийлэх татвартай байсан. Гэтэл өнөөдөртэр татвар нь гурав дахин зарим газраа найм дахин өссөн. Өмнө огт байгаагүй хураамж гэдэг зүйл гарч ирсэн.Тухайлбал, нийслэлийн намын даргад нэр дэвшигчийн хураамжийн хэмжээ 90 сая болсон. Тиймээс хүмүүс юу ньүнэн, юу нь ил байсан гэдгийг харьцуулж хараагүй хэсэг нь тийм ойлголттой байх шиг.
–Дээд шүүх та бүхний шаардлагыгхаргалзахгүйгээр дүрмийг бүртгэж баталгаажуулсан тохиолдолд яах вэ. Хэрэв шаардлагыг харгалзанүзэж дүрэмдээ тусгаагүй тохиолдолдсонгууль явуулахгүй байх аргахэрэглэнэ гэсэн байсан?
-Шаардлага тавьсан гишүүд байрсууриа илэрхийлж байна.Нэгдүгээрт,Дээд шүүхэд бүртгэгдээгүй, үйлчлэл ньэхлээгүй заалтуудаар, дээр нь дүрэмдбайхгүй эрх мэдлийг эдэлж байгаа ньгишүүдийн дунд эргэлзээ дагуулжбайгаа тул бид үүнийг зөвшөөрөхгүй.Гэвч хүч түрэн энэ үйл ажиллагаагявуулж тодорхой хэмжээнд сонгуульболлоо гэхэд зарчим дээрээ үлдэхгишүүд энэ байр суурь дээрээ л үлднэ.Тэгэхээр зарчимгүй байдлаар энэ үйлажиллагаа явагдвал нам дотроо хагарчбутрах л болно.
–Дүрмээ Дээд шүүхээрбаталгаажуулсны дараа дотоодсонгуулиа явуулж болоогүй юм уу?
-Бид энэ сонгуульд оролцлоо гэхэдөмнө байгаагүй их хэмжээний албагувчуурын шинжтэй мөнгө төлөх гээд байна. Зарим нь бүр дээрмийн шинжтэй тоо байна. Эдийн засгийнхямралтай, дээр нь намын гишүүд бүгд ажилгүй байхад ямар их дарамт учирч байгаа нь ойлгомжтой. Ямарсайндаа бид хоорондоо Манжийн дарлалд Монгол Улс орохдоо гэнэт ийм их татварын дарамтад орж байсанбайхдаа гэмээр гэнэтийн дарамтад орчихлоо гэж ярьцгааж байна. Урд нь гишүүд төлж дийлэх хэмжээний татвартөлдөг байсан. Иймд жинхэнэ гишүүд нь жирийн гишүүдээ санхүүжүүлж байсан. Нэгэнт жирийн гишүүд дааждавашгүй татвар төлөөд эхлэхээр гишүүд яалтчгүй хүний халаас руу явж орох үр дагавар руу орно. Тэгэхээр цөөхөнмөнгөтэй хүний халаас руу бүх гишүүдийг сүргээр нь оруулах гэж байгаа юм шиг өндөр татвар гэнэт тогтоож байгаань татварын бодлогын хувьд ч алдаатай. Намыг санхүүжүүлэх урт хугацааны тогтвортой байдлын хувьд чалдаатай. Ардчиллыг удаан хугацаанд тогтвортой байлгая гэвэл дааж давашгүй татвар тогтоох ёсгүй.
–Мөнгөтэй хэсэг нь энэ тогтоосон татвараар сонгуульд оролцоод ҮБХ-г бүрдүүллээ гэхэд сонгуульдоролцоогүй мөнгөгүй хэсэг нь хаачих вэ. Тухайлбал та өөрөө?
-Стратегийн өнцгөөс харах юм бол Монголын ардчилал тун тогтворгүй байдалд орно. Ардчилсан нам хэврэгболно. Яагаад гэхээр АН-д жил болгон ийм хэмжээний мөнгө төлөөд явах даац жирийн гишүүдэд байхгүй. Тэгэхээраль ч намд ийм боломж байхгүй. Зөвхөн АН-аа мөнгөгүй гэж хэлж байгаа ч юм биш. Ерөөсөө улс төрийн намынтатвар ийм өндөр байх ёсгүй. Ардчилал нь тогтворжсон орнуудыг аваад үзэхэд нэгдүгээрт, намын албан тушаалдөрсөлдөхөд хэн ч дэнчин төлдөггүй. Хоёрдугаарт, төрийнхөө албан тушаалд өрсөлдөхөд нэг хүний сарынцалингаас илүү хэмжээний мөнгөөр сонгуульд оролцдоггүй. Ийм дүрмийг хийсэн орнууд л ардчилал нь удаанхугацаанд тогтвортой явж байна. Одоо хамгийн их мөнгөөр ардчиллыг зохион байгуулж байгаа Америк гэхэдардчилал нь хямралд нэрвэгдэж ардчилсан биш ерөнхийлөгч гарч ирснээр хямралд орж байна. Маш багамөнгөөр сонгууль явуулдаг Европын орнууд ардчилал нь урт хугацаандаа тогтвортой, эдийн засаг нь өөдрөгбайдаг. Тэгэхээр улс төрийн зардлаа хямдруулна гэдэг нь өөрөө төрийнхөө зардлыг багасахын эхлэл болдог.Намын зардлаа нэмэгдүүлнэ гэдэг төрийн зардлыг дааж давшгүй өндөр болгохын эхлэл. Монгол орныхоо төлөөгэж хэлээд АН мөнгөө нэмэгдүүлэхэд ерөөсөө алга ташиж болохгүй. Тиймээс өөрийнхөө намыг шүүмжлэхээс өөрарга алга. Улс төрийн намын зардлыг хямдруулахын төлөө тэмцэж байна гэдэг нь төрийн зардлыг хямдруулжчадна л гэсэн үг. Тэгэхээр төрийн зардлыг нэмэгдүүлдэг 60 тэрбумын схемтэй улс төрийн хүчин болчих юм болМонголын төр эргээд ард түмэндээ дааж давашгүй татварын дарамтад оруулах нөхцөл бий болох магадлалтайгэж санаа зовж байна. Тиймээс бид намынхаа гаргаж буй хамгийн том алдаан дээр дуугарахгүй байж чадахгүй.
–Та цахим хуудастаа намын татварын шинэ хүснэгт гаргаж тавьсан байсан. Үүнийгээ тайлбарлана уу?
-АН-ын жирийн гишүүд төлж дийлэхүйц татвартай байсан боловч өнөөдөр хэр баргийн хүн дааж давашгүй ихгувчууртай боллоо гэж жиргэсэн. ҮБХ өмнө нь нэг сая төгрөгийн татвар төлдөг байсан. Одоо энэ хүснэгтээс харахадөмнөхөөсөө гурав дахин их татвартай болсон. Дээр нь урд өмнө байгаагүй гурван сая төгрөгийн хураамж нэмжтөлнө. Нийслэлийн намын даргад татвар дэнчингүйгээр чөлөөтэй өрсөлдөж болдог байсан. Одоо 90 сая төгрөг,аймгийн намын даргад мөн чөлөөтэй өрсөлддөг байсан бол одоо 15 сая төгрөг төлөхөөр болж байна. Тэгсэнхэрнээ энэ их мөнгө намын төв дансанд биш Дотоод сонгуулийн хорооны дансанд төвлөрүүлнэ гээд огт өөр дансөгсөн. Энэ маш ноцтой. Яагаад гэхээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга намын төв дансан дээр гарын үсэгзурдаг. Тэр гарын үсгээр гишүүд хариуцлага тооцдог. Гэтэл намын тайланд тусгагддаггүй, гишүүдийн өмнөхариуцлага хүлээдэггүй огт өөр дансанд их хэмжээний мөнгө хуримтлуулах гэж заагаад байна. Энэ бол санхүүгийнталаас маш хариуцлагагүй шийдвэр гаргаж байна. Нөгөө талаас сонгуулийг даруухан зохион байгуулах юм бол нэгнэр дэвшигчдэд маш бага хураамж ногдох боломжтой. 15-50 мянган төгрөгт аль ч нэр дэвшигч мөнгөхуримтлуулаад сонгуулийнхаар зардлыг гаргах боломжтой. Саналын хуудас хэвлүүлэх тараах, сонгуульд нэг өдөражиллах хүмүүсийн хоолны зардал гаргахад энэ нь гишүүдэд дарамт учрах боломжгүй. Нийслэлийн хэмжээнд нэгхүнээс 50, сумын хэмжээнд нэг хүнээс 1000 төгрөг гаргах боломжтой.
Ц.Мягмарбаяр