Бяцхан чоно Энжи буюу А.Эрдэнэцэцэгийн “Зүгээр л инээмсэглэ “дууны клип цацагдаж эхэллээ

Авьяаслаг монголчууд шоуны  оролцогч өхөөрдөм чоно Энжи  буюу А.Эрдэнэцэцэг Дуучин МУСТА Э.Чулуунчимэгийн Зүгээр л инээмсэглэ дууг  дуулсан  клип цацагдаж эхэллээ.

Дуучин Э. Чулуунчимэг өөрийн цахим хуудсандаа  энэ сарын 7-ны өдөр Бяцхан үзэгч сонсогчид маань энэ дуунд минь дуртай байгаа болохоор бяцхан чоно  Энжигээрээ дуулууллаа гэж нийтэлж байсан билээ.

Тэрээр саяхан  цахим хуудсандаа  Бяцхан Энжи Зүгээр л инээмсэглэ клип мэндэллээ. Хүүхэд бүхэн үргэлж инээд хөөрөөр цалгиж яваарай гээд бяцхан Энжи нь инээмсэглэлээ илгээж байна гэж нийтэлжээ.



Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …