Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй Казах ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Урин хаврын энэ сайхан өдрүүдэд учран золгож буй өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн их баяр Наурызыг тохиолдуулан  Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй 4 дүгээр хорооны өндөр настай Казак ахмадууд болох Жавартай, Кармения, Бидай, Монголхаан нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.

Тэрээр ахмадуудад чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хотол олноороо энх мэнд, аз жаргалтай, зол хийморьтой, амар амгалан, урам зоригтой амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, хаврын баяр Наурызын баярын мэнд хүргэлээ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …