Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэсгэрт байрлах “Хангай” захын хашааны хаалганы гадна талаас энэ сарын 21-ний шөнө эмэгтэй хүний нүцгэн цогцос байна гэх иргэний дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу СХД-ийн тус хорооны цагдаа нар хэргийн газарт очиж ажилласан байна. Эх сурвалжийн ярьж буйгаар 35 орчим насны эмэгтэй хүний цогцос хоолой нь боогдсоны улмаас нас барсан байдалтай байжээ.
Тус эмэгтэй одоогоор амиа хорлох гэж өөрийнхөө хоолойг нарийн оосроор боосон уу эсвэл хүний гарт амь алдсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд цогцсыг шүүхийн шинжилгээнийхэнд хүлээлгэн өгч юунаас болж амиа алдсаныг тогтоолгохоор болжээ. Тиймээс тус удахгүй шүүхийн шинжилгээний хариу гарч дээрх эмэгтэйн үхлийн шалтгаан тодорхой болох нь дамжиггүй.