Ливэрпүүлүүд лигийн цомын 3 –р шатанд Ман Юнайтэдтай таарлаа

Лигийн цомын 2 –р тойрогт Английн дээрээсээ 3 дахь лигийн баг болох Ноттс Каунтитай тааран тоглож 4:2 харьцаатай буулган авсан Улаанууд дараагийн шатанд заналт Манчэстэр юнайтэдтай учраа тааржээ.

Уг тоглолт 2013 оны 09 сарын 23 –нд болохоор товлогдсон бөгөөд Чөтгөрүүдийн Олд Траффорд цэнгэлдэхэд болно. Английн хамгийн том 2 ривал баг өмнө нь Лигийн цомын хүрээнд 4 удаа учраа тааран тоглож байсан бөгөөд Улаанууд 3 –т нь ялалт байгуулсан байна.

Үүний 2 нь шигшээ тоглолт байсан бөгөөд бүгдэд нь Ливэрпүүл өрсөлдөгчөө буулган авчээ. Анх 1983 онд Уэмблид болсон Лигийн цомын финалд Улаанууд ялж байсан бол Миллэниум дэх 2003 оны финалд Майкл Оуэн, Стивэн Жэррард нарын гоолын ачаар Ливэрпүүл заналт өрсөлдөгчөө хожин аваргалж байсан билээ.

Дашрамд дурьдахад, Улаануудын гол довтлогч Луис Суарэзын 10 тоглолтын торгууль яг уг тоглолтын өмнө дуусч байгаа бөгөөд энэ тоглолтонд тэрээр оролцох боломжтой юм.

эх сурвалж: Б.Бадруул

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …