“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус шалгалтыг Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх тухай Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогчийн баталсан удирдамжаар Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль, орчны газар, Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 127, төрийн өмчийн бус 70 ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдсан байна.
Шалгалтаар “Үдийн цай” хөтөлбөртэй холбогдох асуудлаар үнэлгээ өгөхөд нийт хяналт шалгалтанд хамрагдсан 197 сургуулийн 55 буюу 26% нь “бага эрсдэлтэй”, 136 буюу 69.0% нь “дунд эрсдэлтэй”, 6 буюу 5 % нь “их” эрсдэлтэй”,мөн 159 сургуулийн цайны газрыг 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд 25 буюу 15.7% нь “бага эрсдэлтэй”, 126 буюу 79.2 % нь “дунд эрсдэлтэй”, 8 буюу 5 % нь “их эрсдэлтэй” үнэлэгдлээ.
Их эрсдэлтэй газрууд Хан-Уул дүүргийн Оном, 26 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 50, 5 дугаар, Баянгол дүүргийн 19 сургууль, Баянзүрх дүүргийн 202, 120, 137 сургуулиудийн “Үдийн цай” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд “Их” эрсдэлтэй дүгнэгдсэн байна.
Хамрагдсан сургуулийн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй байна.
ХУД-ийн 60, 114, 34, 41, 18, БГД-ийн 19, СБД-1, СХД-ийн 9, 67, ЧД-ийн 5, 50, БЗД-ийн21,53, 85, 79, 111,132,102, 120, 137, Амгалан Цогцолбор, УБ дунд, Төгс дэлгэрэх, Криллица
Цайны газруудын 32 хувь нь хүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон чихэр, бохь, жигнэмэг, хатаасан жимс, чипс, мөхөөлдөс, царцмаг, байгалийн бус гаралтай ундаа, шүүс, ороомог, пирошки худалдаалагдаж “ЭМС-ын 2013 оны 207 тоот тушаал”-ын 4.15 дугаар заалтыг зөрчиж байна гэж мэдэгдлээ. ЭМС-ын тушаалыг зөрчиж байгаа сургуулиуд гэвэл ЧД-ийн 5, 23, 24, 37, 39, 49, 50, 57, 72, 117, СХД-ийн 12, 62, 65, 106, Тольт, БЗД-ийн 84, УБ лицей, И.ЭС.ЭМ,БГД-ийн 20, Оюуны төв, Радуга, 43, ХУД-ийн 18, СБД-ийн 1 дүгээр сургууль багтаж байгаа юм байна. Мөн түүнчлэн шалгалтанд хамрагдсан сургуулиудын 35 буюу 17.7 хувь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл явуулж байгаа ажлын байранд ажил үйлчилгээний дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй байна.
Сургуулиудын бага ангийн багш, гал тогооны ажиллагсад нь журманд заасан хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй, мөн 23 дугаар сургууль нь журманд заасан газараас өөр эмнэлгийн байгууллагаар дардас даруулсан байна. ЧД-ийн 17, 117, 139, 140-р сургуулийн бага ангийн багш ажилчид, гал тогооны ажилчид, ХУД-ийн 15 сургуулийн бага ангийн багш нар
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу зөрчилтэй ажиллаж байсан 21 аж ахуйн нэгжид 105 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 7.170.000 төгрөгний шийтгэвэр ногдуулж ажилласан байна. Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн цайны газар нь зориулалтын бус эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, цаашдаа бэлэн бүтээгдэхүүнээр нарийн боов, сүү, тарагаар үйлчлэхээр болжээ.
Г.Нараа