Ордуудын өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Та цаг агаараас ихээхэн шалтгаалдаг тул өдрийн эхэнд эрч хүч буурах эсвэл хоолны дуршилгүй болно. Ажлын дараа буйдан дээр бүү хэвт. Хөдөлж амьдралын идэвхитэй хэв маягийг баримтлах шаардлагатай байна. Хөшүүн хөдөлгөөн, залхуу зантай хүмүүсээс зайгаа барьж, тэдэнтэй адил хойш суулгүй хувийн ажил хэргээ хөөцөлд.

ҮХЭР (4/20-5/20)

Хувийн амьдрал түгшүүр зөрчлөөр дүүрэн байна. Хосууд үүрэг амлалтаасаа мултрахын тулд хоёрдмол байр суурь баримтална. Юуны түрүүнд та хөрөнгө мөнгөний хувьд хөл дээрээ зогсож өрхийн төсвийнхөө ихэнхийг хариуцах болжээ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Том болсон хүүхдүүд ба эцэг эхийн хооронд таагүй харьцаа үүснэ. Гэвч ноцтой зөрчилд хүргэх үндэслэл алга. Хүүхдүүдэд ч өөрийн эрх чөлөө байдгийг ойлго. Бие даасан үйл ажиллагаа явуулах боломжийг нь тэдэнд олго. Цаг хугацааны аясаар залхуу хүмүүс гэр бүлийн амьдралын туршлага сууж бүх зүйл нь хэвийн болно.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)

Өнөөдөр та хоёр биенээ сайн ойлгоно. Хайр сэтгэл чинь хэвийн байна. Хардалтаас зайлсхий. Хайртыгаа байгаагаар нь хүлээн авбал та ертөнц дээрх хамгийн аз жаргалтай хүн болно. Ашигтай зүйлд хүрэх хүсэл, багахан хүч зарж амжилтад хүрэх гэвэл бүтэмжтэй байна.

АРСЛАН (7/23-8/22)

Гэр бүлийн чинь харилцаанд бүх юм чинь сайн болох төлөвтэй байна. Энэ өдөр та хамаатнуудтайгаа уулзаж цагийг сайхан өнгөрүүлээрэй. Ойр дотнынхон чинь танаар бахархах болно. Та ойр дотныхоогоо халамждаа авна. Чийгтэй байдлаас болж өвдөж болзошгүй. Хуурай цэвэр агаартай газар амрах хэрэгтэй. Өөртөө зав гарга. Тодорхой хэмжээний мөнгө зарцуул. Хамгийн сүүлд хэзээ үсчин гоо сайханд орсноо сана.

ОХИН (8/23-9/22)

Хайр дурлалдаа аз жаргалтай байна. Гэр бүлд тайван амар жимэр байдал бүрэлдэнэ. Албан үүргийнхээ харилцаанд уурлаж бухимдаж болохгүй. Заримдаа алиа хошин байхад илүүдэхгүй. Харилцаа холбоогоо бэхжүүл. Үүнд хуучин шинэ танилууд чинь тусална. Бараг танихгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Ганцаар тайван байхад таатай өдөр. Өөртэйгөө ажиллах боломж гарна. Гадаад төрхөндеө санаа тавь. Нүүрээ цэвэрлэ, тэжээлийн ба цайруулах маск тавь. Хөнгөн ногооны зууш ид. Уурлахгүй тайван бай. Та байгальд гарснаар хүнд үед хуримтлагдсан хэт ачааллыг багасгаж, ухаан бодлыг тань сүлж өгч болох юм.

ХИЛЭНЦ (10/23-11/21)

Гаригсийн нөлөө өөрчлөгдөх өдөр. Гэр орондоо амарч, тоглон, ганцаар зугаалга хий. Гуниг гутрал, мэдрэлийн сааталд орж болзошгүй. Бусдад түрэмгий хандах, гомдоох, захирах зэрэг нь өөрийн тань эсрэг эргэж ч болно. Найз нөхөд болон дотны хүмүүсийн туршлага танд юугаар ч сольшгүй тус нэмэр болно.

НУМ (11/22-12/21)

Хүнтэй маш амархан танилцах ба өөрийнхөө хэвийн биш байгааг мэдэрнэ. Таны харилцаа тогтворгүй байвал өөрийнхөө тухай сэтгэлд хоногшсон, сайхан дурсамжийг бодохыг хичээ. Мөнгөний нөөц хуримтлуулах нь чухал байгааг ойр дотнынхныгоо ятгаж итгүүл.

МАТАР (12/22-1/19)

Амралтын энэ өдрийг хайртай хүн, хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөх бололтой. Олон хүн сонирхож оролддог зүйлээ хийж, эсвэл уран бүтээл туурвина, Сэтгэлийн гярхай байдал, нарийн уран сэтгэмж таныг хүмүүстэй ойлголцоход тус болно. Мөн уран бүтээлч хүмүүст бүтээлдээ мэдрэмжээ гайхалтай уран нарийн гаргахад нөлөөлнө. Ойр дотны хүмүүстэйгээ үзэл бодлоо хуваалц.

ХУМХ (1/20-2/18)

Таатай гэнэтийн үйл явдлууд болох өдөр. Магадгүй хайртай хүн тань гэнэтийн бэлэг барина. Энэ нь өвөрмөц тансаг рестораны хоёр хувийн суудал бага зэргийн аялал эсвэл айлд зочноор уригдах гэх мэт байж болно. Өнөөдөр хайртдаа эртнээс хэлэхийг хүсч байсан үгсээ хэлж болно. Татгалзана хэмээн бүү ай. Энэ өдрүүдэд хамгийн нандин хүслүүд тань хүртэл биелнэ.

ЗАГАС (2/19-3/20)

Романтик харилцаанд тааламжтай. Бусдын болон өөрийн сэтгэл санааг дээд зэргээр ойлгоно. Урьд тасарсан харьцаагаа сэргээх хандлагатай. Хэрвээ танд энэ үйл явдал тохиолдвол өөрийн зөв гэдэгт бүү эргэлз, удахгүй та зөв шийдвэр олох болно.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …