Налайх дүүрэг бямба гариг бүрт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын албан даалгавараар энэ сарын 20-ноос тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгон ажиллаж байна.

Албан даалгаврын дагуу бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байгууллагууд өөрийн ажлын байрны орчны 50м талбайгаас гадна нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг тогтмол цэвэрлэж хэвшихийг даалгав.

Энэ хүрээнд гуравдугаар сарын 25-ны бямба гаригт Налайх дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо.

Их цэвэрлэгээнд нийт 30 байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч, 112 аж ахуйн нэгж, 300 иргэн хамрагдаж, 48481 м2 талбайн, 96,5 тонн хогийг түүж цэвэрлэжээ.

Мөн хоёр цэгт шинээр үүссэн байсан хогийг цэгийг бүрэн цэвэрлэж, ачиж зайлуулав гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …