Г.Дэнзэн нарыг шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

 

ЗГХЭГ-ын дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн шүүх хурал ийнхүү удааширч байгаа шалтгаан нь олон хавтаст хэрэг болон эдийн засгийн холбогдолтой нотлох баримтуудыг шинжлэх шаардлагатайгаас болж байгаа аж.

Өчигдөр гэхэд бичгийн нотлох баримтуудыг шинжилж дууссан юм. Г.Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр ийнхүү шүүгдэж байна.

Санал болгох мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад …