ХОНЬ
Ерөнхий хандлага: Хувирамтгай cap. Хониныхон амьдралаа аль болох хурдан өөрчлөх хэрэгтэй гэж бодох болно. Энэ нь ажил төрлөө солихоос эхлээд орон байраа өөрчлөх хүртэл өргөн цар хүрээг хамрана. Өөрөөр хэлбэл, зөрүүд хониныхны толгойноос өөрчлөх ёстой гэсэн бодол салахгүй.
Ажил мэргэжил: Үнэндээ бол ажил төрлөө өөрчлөх гэж яарах хэрэггүйг одод сануулж байна. Гүүрийг нураахад амархан боловч барьж байгуулахад хэцүү гэдэг. Тиймээс хүлээцтэй хандаарай. Ямар ч ажлыг тэвчээртэйгээр барьж авч дуусга. Сарын сүүлээр нөхцөл байдлаа сайжруулах таатай боломж гарна.
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал тийм ч хангалуун биш байна. Энэ сард хониныхон хуримтлал үүсгэхэд илүү анхаарах шаардлагатай. Зардлаа танаж, зарцуулалтаа ухаалгаар төлөвлө.
Хайр дурлал, гэр бүл: Гэр бүлийн хүрээнд онцын өөрчлөлт орохгүй. Гэрлэгсэд эв найртай байж, тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэнэ. Хүүхдүүд анхаарал халамжийг хүснэ.
Эрүүл мэнд: Биеэ анхаарах шаардлага гарна. Хэт ядарснаас үүдэлтэйгээр бие хямарч болзошгүй байна. Тиймээс хөдөлгөөн, хоолны дэглэм, нойр гурваа зөв зохицуулаарай.
ҮХЭР
Ерөнхий хандлага: Баяр гуниг ээлжилсэн амаргүй cap. Найз нөхөд, садан төрлөөсөө дэмжлэг эрэхээс бүү нэрэлх. Энэ сард үхрийнхэн тодорхой үйлдэл хийхээсээ өмнө нягт нямбай бодох болно. Алдаагаа давтахгүйн тулд ийм хашир байхад буруутах зүйл алга.
Ажил мэргэжил: Албан ажил дээр тулгарсан асуудлаас халширч нүүр буруулах хэрэггүй. Залхуурч суувал та ашигтай боломжийг алдаж, хохирол амсана. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд тохиромжтой үе. Найз нөхдийн зөвлөгөө, тус дэмжлэгээс татгалзах хэрэггүй. Та бусдын хандлага, хэлэх ярих үгэнд их эмзэг байна.
Мөнгө санхүү: Дундаж байна. Ашигтай саналыг алдалгүй барьж авч чадвал санхүүгээ сайжруулна. Ажлыг их бага гэж гололгүй хичээнгүйлэн хийгээрэй. Мөнгөө зөв хуваарилбал гачигдалд орохгүй. Эрэгтэйчүүд эм хүнд хууртан хоосрохоос болгоомжил.
Хайр дурлал, гэр бүл: Дурлалт хосуудын харилцаа сайн байна. Та санал нийлэхгүй байсан ч маргалдахаас зайлсхийнэ. Гэрлэж амжаагүй хүмүүс тохирох хүнээ олоогүй л байна. Гэр бүлтэй хүмүүс ханьтайгаа эв найртай байж, хайр халамжинд нь умбана. Та гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхийн тулд зарим ажлаа хойш нь тавина. Орон гэрээ томруулах, засч сайжруулах асуудал тулгамдана. Энд садан төрөл дэмжлэг үзүүлнэ.
Эрүүл мэнд: Эерэг сэтгэлгээ эрч хүчээр цэнэглэнэ. Харин гутранги үзэл өвчлөхөд хүргэнэ. Шоколад, шүүс, самар энэ сард үхрийнхэнд хамгийн их тустай хүнс.
ИХЭР
Ерөнхий хандлага: Энэ сард ихрийнхний амжилт бүтээлийн цуурай хадаж, өөртөө итгэлтэй болно. Анзаарч амжаагүй байхад тань амжилт, мөнгө хоёр зуузай холбон ирнэ. Санаа амарч болохгүй, эс тэгвэл өрсөлдөгч нар таны санааг хулгайлж, таныг давж гарна. Оюунлаг хөгжилдөө анхаарах cap.
Ажил мэргэжил: Их ажилтай байх тул ихрийнхэн зарим ажлаа гэртээ авч очиж хийхэд хүрнэ. Тиймээс илүү хөдөлмөрч, хариуцлагатай байвал амжилтанд хүрч байр сууриа бэхжүүлнэ. Зарим ихрийнхэн шинэ мэргэжил мэргэшил эзэмшинэ.
Мөнгө санхүү: Санхүүгийн байдлаа сайжруулах нөхцөл боломжууд гарна. Алдалгүй ашиглахыг хичээ. Бусдад менгө зээлдүүлэхэд тохиромжгүй cap. Мөнгөний хэрэгцээ их байвч орлого санасан хэмжээнд хүрэхгүй. Найз нөхөд садан төрөл мөнгөн дэмжлэг үзүүлнэ.
Хайр дурлал, гэр бүл: Хуучин хайр дурлалаа эргэн санагалзана. Гэхдээ хуучин амрагтайгаа уулзах нь сайн юманд хүргэхгүй. Ерөнхийдөө дурлалын асуудалд ээлтэй cap. Таны араас хөөцөлдөх хүн нэг бус байна. Ихрийнхэн хардамхай болох бололтой. Гэтэл энэ нь амрагт нь таалагдахгүй. Гэр бүлд ч асуудал гарна. Энэ нь таны хөнгөн хөдөлгөөнтэй байдлаас үүдэлтэй. Та нэгэнт хүний хань болсон юм чинь хариуцлагатай байх ёстой.
Эрүүл мэнд: Ханиад томуунаас сэргийлж, биеэ чийрэгжүүлэхэд анхаар. Амьсгалын зам, нуруу нугас эмзэг байна. Хууч өвчин хөдөлж болзошгүй тул шинжилгээнд хамрагдаарай.
МЭЛХИЙ
Ерөнхий хандлага: Амар амгаланг авчрах cap. Амьдралын бүх хүрээ амарлина. Хамгийн гол нь санаа амарч залхуурч болохгүй. Учир нь танд шинэ ажил санал болгохоос гадна санхүү сайнгүй байна. Чухал бичиг баримтаа гээгдүүлэх, эсвэл алдаа гаргахаас болгоомжил.
Ажил мэргэжил: Ажил төрөлдөө хянуур хандаж, жижиг сажиг зүйлийг ч орхигдуулахгүй байх нь амжилтанд хүрэх үндэс болно. Ажилдаа алдаа гаргаж болзошгүй. Гэхдээ бүү санаа зов, энэ нь засч болох алдаа байна. Өөр нэг анхаарах зүйл бол аль болох бага ярьж, ихийг амжуул. Урт хэл хүзүү орооно.
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал тогтворгүй байна. Ашигтай гэрээ хэлцлээс орлого олж, санхүүгээ бэхжүүлнэ. Гэхдээ ар гэртэй холбоотой зардал нэмэгдэх тул зарцуулалтаа сайтар төлөвлө.
Хайр дурлал, гэр бүл: Гэрлээгүй хүмүүст заяаны ханьтайгаа учрах боломж тохионо. Дурлалт хосын тухайд хамтдаа аялна. Энэ аяллын үеэр тэд харьцаагаа албажуулах шийдвэр гаргана. Гэр бүлтэй мэлхийнхэн өөр нэгэнд сэтгэл алдарч болзошгүй. Эсвэл ханиа хардаж асуудал үүсгэнэ. Ямар ч нөхцөлд тэвчээр гарган учир зүйгээ олоорой.
Эрүүл мэнд: Дархлаагаа сайжруулж, биеэ чийрэгжүүлэхэд анхаар. Дэмий зүйлд санаа зовох хэрэггүй. Эрүүл агаарт байнга гарч байвал тустай.
АРСЛАН
Ерөнхий хандлага: Идэвхитэй, эрч хүчээр дүүрэн cap. Арслангийнхан өөрийн халуун дулаан, өөдрөг зангаар бусдыг сэргээн тэтгэх болно. Хэдийгээр ямар ч бэрхшээлгүй cap гэхгүй ч ерөнхийдөө сайн cap.
Ажил мэргэжил: Энэ сард арслангийнхан мэдээлэл цуглуулахад онцгой анхаарна. Мэдээллийг сайтар нягталж, хэрэгтэйг нь ажил төрөлдөө ашиглаарай. Бусадтай харьцахдаа шунахай, муу хүмүүсээс хол бай. Учир нь тэд таны ажилд нөхөшгүй уршиг тарьж болно. Бичиг баримт, гэрээ хэлцэл бүгдийг нь нягт нямбай шалга.
Мөнгө санхүү: Сайнгүй байна. Тиймээс худалдан авалтаа танах хэрэгтэй болно. Орон гэртэй холбоотой зардал ихэснэ. Байгаа мөнгөө зөв зарцуулах нь чухал.
Хайр дурлал, гэр бүл: Таны бардам зан, нэр төр хөөцөлдөмхий зан арай л хэтэрч байна. Хайртай хүнд тань энэ байдал таалагдахгүй, танаас хөндийрөх шалтгаан болно. Ганц бие хүнд бол тохирох хүнээ ийм маягаар олж чадахгүй. Өөрийгөө бусдаас дээгүүр битгий тавь.
Гэрлэгсдийн тухайд гэр орны асуудлыг ханийнхаа хамтаар шийдвэрлэнэ.
Эрүүл мэнд: Сайн байна. Спортоор хичээллэж, биеэ чийрэгжүүлэхэд анхаар. Өөдрөг хандлагатай байвал өвдөх аюул алга.
ОХИН
Ерөнхий хандлага: Мөрөөдөмтгий болно. Энэ нь гадаа хавар ирсэнтэй холбоотой биз ээ. Анхаарал сарнимхай болж, ажилдаа алдаа гаргахаас болгоомжил. Тэвчээр гарган хариуцсан ажлаа хийж дуусгах cap.
Ажил мэргэжил: Дутуу хийгдсэн ажил төрлөө анхаарах шаардлагатай. Хэрвээ та том төсөл дээр ажиллаж байгаа бол дуустал нь анхаар. Бичиг баримтыг онцгой анхаар. Алдаатай бичиг баримтаас болоод шинэ ажил хэрэг зогсч болзошгүй.
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал сайн байна. Гэхдээ та жижиг сажиг, дэмий гэмээр зүйлд мөнгөө битгий үрээрэй. Зарим нь албан тушаал ахиж, цалин хөлс нэмэгдэнэ. Чухал хэрэгцээ гарвал бусдаас мөнгө зээлдэж болно.
Хайр дурлал, гэр бүл: Гал халуун хайртай учрах магадлалтай. Хуучин амрагаа бүрмөсөн орхиж, шинэ харилцаанд орно. Гэрлэж амжаагүй яваа хүмүүс хөнгөн хийсвэр байх хандлагатай. Гэр бүлтэй хүмүүс хайртай хүнтэйгээ аль болох их хамт байхыг бодоорой.
Эрүүл мэнд: Сэтгэл санааны амгалан тайван байдлыг эрхэмлэх нь нэн чухал. Эрүүл байхын тулд сайтар амарч, гүйцэд унтаж байгаарай. Мөн эрүүл агаарт ойр ойрхон гарч байх нь тустай.
ЖИНЛҮҮР
Ерөнхий хандлага: Амьдралын бүх хүрээнд суурь өөрчлөлт орж болзошгүй. Та өөрөө ч тийм хүсэл тэмүүлэлтэй байна. Сарын дундуур хийсэн ажлын үр дүн гарч, удирдлагадаа үнэлэгдэх таатай үйл явдал гарна. Зарим тань шинэ мэргэжил мэдлэг эзэмшиж эхэлнэ. Зөн билэг хурц болох тул зөв шийдвэр гаргаж чадна.
Ажил мэргэжил: Амаргүй cap. Танд байнгын эргэлзээ байх тул шийдвэр гаргахад хэцүү байна. Цаг алдалгүй итгэлтэй хүнтэйгээ зөвлөж шийдвэрээ гаргаарай. Сэтгэл санаа хямрах магадлалтай, тэглээ гээд бүгдийг орхилгүй өөрийгөө хүчлэн хийх ёстой зүйлээ хий. Дэмий зүйлд цаг заваа битгий үрээрэй.
Мөнгө санхүү: Сайнгүй байна. Тэглээ гээд зээл авах хэрэггүй, дараа нь төлөхөд амаргүй байна. Мөнгөө дэмий үрэлгүй, ашигтай зуйлд хөрөнгө оруул. Үл хөдлөх хөрөнгийн наймаа, өв залгамжлалын асуудалд хуулийн хүнээс зөвлөгөө авч байж хөдлөөрэй. Бусдад мөнгө санхүүгийн нууцаа бүү задал.
Хайр дурлал, гэр бүл: Шинэ хайртай учирна. Зарим нь энэхүү дурлалд автан бүх зүйлийг умартана. Тэд илүү гоо үзэсгэлэнтэй, залуу сайхан болохыг эрмэлзэнэ. Үерхээд удаж байгаа хүмүүс харьцаагаа нэг тийш нь болгоно. Гэр бүлтэй хүн томилолтоор явж байгаад хэн нэгэнтэй холбоо тогтоож болзошгүй. Энэ нь таныг хүнд байдалд оруулах болохоор ухаантай бай. Ар гэртээ анхаарал халамж тавих хэрэгтэй болно.
Эрүүл мэнд: Биеэ анхаарах шаардлагатай. Сэтгэл санааны хямралд өртөхгүй байх нь эрүүл байхын үндэс болно. Мөн хорт муу зуршлаа таягдан хаяхад тохиромжтой үе. Хууч өвчин хөдлөхөөс сэргийл.
ХИЛЭНЦ
Ажил мэргэжил: Арга барил, хандлага гээд бүх зүйлээ өөрчлөхийг эрмэлзэнэ. Энэ нь эерэг үр дүнг авчирна. Сайны хажуугаар саар гэж өрсөлдөгч нарын явуулга нэмэгдэнэ. Хэрвээ дарга тань шинэ ажил санал болговол хүлээж ав.
Мөнгө санхүү: Сайтар хөдөлмөрлөвөл санхүүгийн байдал эрс сайжирна. Мөн нөлөө бүхий санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Мөнгөтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах гэж байгаа бол туршлагатай хүнтэй заавал зөвлөөрэй. Бусдад мөнгө зээлдүүлэх хэрэггүй.
Хайр дурлал, гэр бүл: Амаргүй cap. Хайртай хүндээ ажил төрөл, ашиг сонирхлоо тайлбарлах шаардлага тулгарна. Зарим тань харьцаагаа үндсээр нь шинэчлэхийг хүснэ. Гэвч таны санаснаар болох нь юу бол. Тиймээс хайртай хүнээ алдах гээгүй юм бол хүлээцтэй байсан нь дээр. Гэр бүлээс гадуурх харьцаанаас зайлсхий, яавч сайн юманд хүргэхгүй.
Эрүүл мэнд: Дархлаа суларч болзошгүй байна. Тиймээс биеэ чийрэгжүүлэх, дархлаагаа сайжруулах арга хэмжээг заавал аваарай. Аль болох их амарч, эрүүл агаарт гарч бай.
НУМ
Ерөнхий хандлага: Бүх юм төлөвлөсний дагуу хэрэгжих гайхалтай cap. Та аливааг дэс дараатай хийх нь амжилтанд хүрэх нэг нөхцөл гэдгийг ойлгож авна. Бусдын талаар дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй. Юмс харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг битгий март. Хийж хүртэхгүй байгаа ажилдаа итгэлтэй хүний тус дэмийг аваарай.
Ажил мэргэжил: Энэ хүрээнд өрсөлдөгч нартайгаа тэмцэлдэх хэрэг гарна. Та тэднийг давж гарахын тулд багагүй хүч хөрөнгө зарна. Гэхдээ та бүтээлч сэтгэлгээтэй байж чадвал барьж авсан ажил болгон тань бүтэмжтэй байна. Шинэ ажил санал болговол татгалзах хэрэггүй.
Мөнгө санхүү: Санхүүгээ сайжруулахын тулд хичээнгүй ажиллах хэрэгтэй болно. Та бусдаас мөнгөн дэмжлэг авна. Сарын сүүлээр машин ч юмуу, байр сав гээд том худалдан авалт хийнэ. Хулгай дээрэмд өртөхөөс болгоомжил.
Хайр дурлал, гэр бүл: Амаргүй cap. Хайртай хүнийхээ өмнө өөрийн үзэл бодол, хүсэл сонирхлыг хамгаалах хэрэг гарна. Нумынхан харьцаагаа өерчлөн шинэчлэхийг удаан хугацааны турш хүссэн. Харин одоо цаг нь иржээ гэж бодно. Хэрвээ хайртыгаа алдахыг хүсээгүй бол арай зөөлөн хандаж, хэрэгцээтэй үед буулт хйиж сурах ёстой. Гэрлэгсдийн хувьд харилцан ойлголцох амаргүй. Хоёулаа өөрийн зөв гэдэгт итгэлтэй зөрүүдлэнэ. Тиймээс аль аль нь ухаан зарах ёстой.
Эрүүл мэнд: Дархлаагаа сайжруулахад анхаарах cap. Аминдэм түлхүү хэрэглэж, эрүүл агаарт гарч бай. Нимбэг, жүрж, ногооны шүүс хэрэглэвэл тустай байна.
МАТАР
Ерөнхий хандлага: Шалгуур тулгарах cap. Тиймээс хэлэх үг, хийх ажилдаа тууштай, туйлбартай байх шаардлагатай. Нэгэнт зорьсон зам мөрөөсөө буцахгүй байх хэрэгтэй. Хэцүү нөхцөлд огт хүлээгээгүй газраас тус дэмжлэг ирнэ. Та хэдий чинээ буурь суурьтай байна төдий чинээ хялбараар амжилтад хүрнэ.
Ажил мэргэжил: Бүх юм тодорхой, сайн байна. Гэхдээ түншүүдтэй холбоотой маргаан дэгдэж болзошгүй. Хичээнгүйлэн хөдөлмөрлөж, ухаалаг байж чадсан матрынхан амжилтанд хүрнэ. Хүлээсэн үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаарай. Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримт бүрдүүлэхдээ хянуур байж, дахин дахин нягтал.
Мөнгө санхүү: Боломжийн байна. Орлого санасан хэмжээнд хүрэхгүй бол өөртөө л найдаж, нэмэлт эх үүсвэр хайгаарай. Ойр дотны хүмүүстээ мөнгө зарахдаа гар татах хэрэггүй.
Хайр дурлал, гэр бүл: Сэтгэл хөдөлгөм цаг үе. Матрынхан мөрөөдөмтгий болж, хайртай хүнийхээ төлөө ирүүл тулаанд ч орохоос буцахгүй. Хэрвээ сонгосон хүн тань охины ордынх бол бат бэх харьцаа үүснэ. Дурлалт хосууд харьцаа тааруу байсан бол хэл үгээ ололцоно. Ойр дотны хүмүүсээ илүү их халамжилж байвал гэр бүлийн уур амьсгал сайн байна.
Эрүүл мэнд: Биеийн байдалдаа анхаар. Эмчид цаг тухайд нь үзүүлж зөвөлгөө авч байгаарай. Хууч өвчин хөдлөх, шүд өвдөх магадлал байна. Хэт их ачаалал эрүүл мэндэд сайнгүй.
ХУМХ
Ерөнхий хандлага: Энэ сард хумхынхан үнэн сэтгэлээсээ хайрлаж хүндэлдэг хүмүүстээ анхаарал халамж тавина. Таныг дорд үздэг буюу хавчигдмал байдалд оруулдаг хүмүүсээс хол байсан нь дээр. Аялах, холын замд гарах магадлал буй. Зорилгодоо хүрэх нь чухал боловч өөрийн дотоод сэтгэл оюуны хөгжилдөө санаа тавих ёстой. Хэт түрэмгий байх нь танд сайн юм авчрахгүй. Нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжинэ.
Ажил мэргэжил: Хамт олныхоо дунд юу чаддагаа харуулахаас зовох хэрэггүй. Таны авьяас билгийг удирдлага тань олж хараад албан тушаал ахиулна. Зарим нь мөнгөн шагнал ч авч болзошгүй. Таны туршлага болон хичээл зүтгэлээс бүх юм хамаарна.
Мөнгө санхүү: Санхүүтэй холбоотой сонирхолтой санал авна. Ер нь санхүүгийн асуудалд ухаалаг хандаарай. Хөрөнгө оруулалт хийх, зээл авахадтаатай үе биш. Аливаа эрсдэл алдагдалд хүргэнэ. Эмэгтэй хумхынхан өв хөрөнгө залгамжлан авах бололтой. Бусдад мөнгө зээлдүүлбэл эргүүлэн авч чадахгүй.
Хайр дурлал, гэр бүл: Хэрвээ та эелдэг нийтэч байх юм бол ганцаардахгүй. Хайрттайгаа бүрэн дүүрэн ойлголцоно. Зарим тань аян замд явж байгаад романтик холбоонд орно. Гэр бүлдээ цаг зав гаргаж, хамтдаа аялал зугаалгаар яв. Хүүхдүүд санаа зовоож болзошгүй. Хүчээр асуудлыг шийдэх боломжгүй байна.
Эрүүл мэнд: Анхаарах шаардлагатай. Шинжилгээ өгч, эмчид үзүүл. Бөөр эмзэг байна. Саун, массажинд явбал эрүүл мэндэд тустай. Фитнесээр хичээллэж, биеэ чийрэгжүүл.
ЗАГАС
Ерөнхий хандлага: Хувирамтгай cap. Хэрвээ та аливаад дотоод дуу хоолойгоо дагаж хандвал алдаа дутагдлаас сэргийлж чадна. Ажил албандаа логик хандлагыг ашиглавал өндөр үр дүнд хүрнэ. Санхүүгийн асуудал зарим нэг бэрхшээлтэй тулгаравч та хяналтнаасаа алдахгүй.
Ажил мэргэжил: Нягт нямбай төлөвлөсөн ажил л амжилтанд хүрнэ. Хайш яайш хандвал алдаа гаргаж, хүнд байдалд орно. Чухал шийдвэр гаргахдаа зөн билгээ дага. Удирдлага, хамт ажиллагсад таны ажлыг өндрөөр үнэлэх болохоор зориггой урагшил. Тус дэмжлэг эрсэн хэнд ч болов боломжийн хэрээр туслаарай.
Мөнгө санхүү: Хөрөнгө оруулалт хийхэд ээлтэй cap. Зөв хийгдсэн хөрөнгө оруулалт дараа сараас ашгаа өгч эхэлнэ. Ер нь мөнгөө дэмий зүйлд үрэхээс зайлсхийж, хуримтлал үүсгэ.
Хайр дурлал, гэр бүл: Романтик харилцаа, гал халуун хүсэл тачаал гээд бүгд энэ сард чухал байна. Загасныхан гэнэтийн дурлалд автаж болзошгүй. Гэр бүлтэй хүмүүст энэ нь сайн юм авчрахгүй. Харин гэрлэж амжаагүй яваа хүмүүсийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ханьтайгаа ойлголцохын тулд санаачлага гаргаарай.
Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ хоолны дэглэм барьж, бие галбиртаа анхаарвал үр дүнтэй байна. Сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэ.