Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрдмийн өргөө” сургуулийн хичээлийн нээлтэд оролцоно

9-1Сургууль цэцэрлэгүүдийн шинэ хичээлийн жилийн нээлт маргаш  өглөө 08.00 цагт эхэлнэ. Жил бүрийн нээлтүүдэд  төрийн гурван өндөрлөгүүд болон нийслэлийн удирдлагууд оролцдог уламжлалтай. Тэгвэл төрийн болон нийслэлийн удирдлагуудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох хуваарь гарчээ.

-Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягын хамтаар оролцоно.

-Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболдын хамтаар оролцоно.

-Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн нээлтэд оролцоно.

-Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн нээлтэд оролцоно.

-Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуулийн нээлтэд оролцоно.

Ugluu logo

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …