Г.Дэнзэнд 3,6 жил хорих ял оноож, 5.5 тэрбумыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв

ЗГХЭГ-ын дэд дарга асан, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн болон “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилсний  эцэст өнөөдөр дуусч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3.6 жилийн хорих ял, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ял ногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Харин шүүгдэгч Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч Д.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулах шийдвэр гаргасан байна.

Мөн шүүхээс шүүгдэгч нараас 5.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргалаа.

Санал болгох мэдээ

Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол …