Налайхын автобусны чиглэл өөрчлөгдсөнд иргэд баяртай байна

Налайхын автобусны чиглэл өөрчлөгдсөн, мөн нийтийн тээврийн төлбөрийн журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр автобусаар зорчигч иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Налайх Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэр өмнө нь Дүнжингарав худалдааны төв хүрээд буцаж эргэдэг байсан бол 04 сарын 01-нээс эхлэн Налайх-Багшийн дээд хүрээд 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг боллоо.

Энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нийслэлийн Тээврийн газартай олон удаа ярилцаж, Налайх дүүргээс санал тавьсны үндсэн дээр ийнхүү нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон байна.

Нийтийн тээврээр зорчигч иргэд автобусны чиглэл өөрчлөгдөж, хотын төв хэсэг рүү хүрдэг болсонд талархлаа илэрхийлж байсан юм. Энэ нь Налайхын оюутан залуучууд автобус дамжиж суухгүй сургуульдаа хүрэхэд амар болсныг иргэд хэлж байна.

Мөн бэлэн мөнгөөр бус картаар зорчдог болсонтой холбогдуулан карт авах, сунгуулах газар хаана байгаа нь мэдэгдэхгүй юм гэсэн гомдол санал ирсэн юм. Тэгвэл Налайх дүүрэг дотор автобус дагаад жижиг машинд карт зарах, сунгах үйлчилгээ хийгдэж байна. Мөн энэ сараас эхлэн дээрхи чиглэлээр зорчих өндөр настан, хүүхэд, оюутнууд зөрүү мөнгө төлөхгүй болсноос гадна хөнгөлөлт эдэлдэггүй иргэд 25000 төгрөгийн 1 сарын карт авсан тохиолдолд тухайн сардаа хязгааргүй зорчихоор боллоо гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …