Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор Нарантуул ОУХТ хөл хөдөлгөөн ихтэй байна. Цэцэрлэгийн багачууд эцэг эхийн хамт, сурагч, оюутнууд хичээлийн бэлтгэлээ хангахаар Нарантуулыг зорьжээ. Үүнтэй холбоотойгоор сурагчийн цүнх, цагаан цамц, гутал, пүүз, хичээлийн хэрэгслээр хүн зөрөхийн аргагүй хөдөлгөөнтэй байна. Гутал хувцасны үнэ бага зэрэг нэмэгдсэн байдалтай байгаа бол хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдээгүй гэж худалдагч нь хэлж байна билээ.
Мөн хэдхэн хоногийн өмнө Нарантуулын хүнс болон гоо сайхны барааны битүү зах шатсантай холбоотойгоор тэр хэсгийг хаасан тул битүү захын хойгуур байрлаж байсан гэр ахуйн бараа, гал тогооны хэрэгсэл, аялалын хэрэгсэл гэх зэрэг барааны төрлүүд Нарантуул төвийн гадна үүднээс баруун тийш сунасан байдалтай ил задгай худалдаа үргэлжилсэн байдалтай байна.
А.Тамир