“Galaxy S8” утас 811 ам.долларын үнэтэй худалдаалагдана

Өмнөд Солонгосын “Самсунг” корпораци өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-ныг дуустал 10 хоногийн хугацаанд “Galaxy S8” гар утасныхаа урьдчилсан захиалгыг авч эхлэхээр болжээ.

Тэгвэл гар утаснуудыг хэрэглэгчдийн гар дээр 4-р сарын 21-ний өдрөөс эхлэн хүлээлгэн өгөхөөр болсон байна.

“Galaxy S8” гар утасны үнэ нь багтаамжаасаа шалтгаалж 811-1000 ам.долларын хооронд гурван төрлийн үнэтэй байгаа ба энэ нь Монгол мөнгөөр 1 сая 900 мянгаас 2 сая 300 мянган төгрөгийн үнэтэй байна.

Утасны захиалгыг урьдчилж өгсөн үйлчлүүлэгчийн хувьд хэрвээ утасны дэлгэцээ эвдэлсэн тохиолдолд нэг удаа 50%-ийн хөнгөлөлттэй үнээр сольж өгөх, онлайн төлбөртэй тоглоомыг утсандаа татаж суулгахад зориулсан 100-н мянган воны эрхийн бичиг өгөх, дуу болон видео дүрсийг гурван сарын турш зар сурталчилгаагүйгээр сонсох, үзэх эрх олгох зэрэг хөнгөлөлтүүд олгогдох юм байна.

Мөн “Самсунг” корпораций зүгээс хэрэглэгчдэд зориулж “Galaxy S8” утсыг онлайнаар хэрэглэж, туршиж болох тусгай аппликейшн тун удахгүй нээхээр болжээ.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …